Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдаа төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус өдөрлөгийн хүрээнд 130 гаруй аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч уран гараараа шаглан оёсон дээл, цүнх, хувцас, сэтгэлээ шингээж хийсэн арьсан эдлэл, саван, ванны давс, модон эдлэл зэрэг 1,500 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ. Үйлдвэрлэгчдийн олонх нь эмэгтэй хүмүүс байх бөгөөд бизнесийнхээ санааг нярай биетэй, гэрт хүүхдээ харан сууж байхдаа олсон гэнэ. Тэдний зарим нь үйлдвэрлэлээ цар тахлын үед эхлүүлсэн. Харин нөгөө нэг нь олон жилийн өмнө бизнесээ эхлүүлж, цах тахлын үеэр үйлдвэрлэл нь зогсонги байдалд ороод, эргэн сэргэсэн гэнэ. Тэдний жаргал зовлонг хуваалцан, төв талбай дахь үзэсгэлэнг сонирхсоноо сийрүүлье.
Төрийн ордны урд энгэр, талбайн хойд хэсэгт байх нэгэн асарт очвол олон төрлийн хэлбэртэй гарын саван, тос зэрэг хүний анхдагч хэрэгцээний бүтээгдэхүүн дэлгэсэн байв. 40 эргэм насны гэмээр үйлдвэрлэгч эмэгтэй “Манайх шар тостой уруул өнгөлөгч, тэжээлийн болон хүүхдийн биеийн саван үйлдвэрлэдэг. Мөн бэлгийн багц гаргаж, бүтээгдэхүүнүүдээрээ нээлттэй өдөрлөгт оролцож байна” хэмээн танилцуулав. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.
“МОЙЛИНГУА” КОМПАНИЙН АЖИЛТАН Д.ТОГТОО: БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛГОСОН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДСАН БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ МИНЬ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙЛАА

-Сайн байна уу, та. Хэзээнээс үйлдвэрлэл эрхэлсэн бэ?
-Манайх үйлдвэрлэл эрхлээд зургаан бил болж байна. Бараа, бүтээгдэхүүнээ худалдаалах нэрийн дэлгүүр байхгүй учир сүлжээ дэлгүүрүүдэд өгдөг. Өнөө, маргаашийн хэрэглээнд ашигладаг бүтээгдэхүүн биш учир үр өгөөж нь аажимдаа л гардаг юм. Түүнээс биш, өдөр тутамд хэрэглэдэг талх шиг борлогдохгүй. Яах вэ, эрэлт хэрэгцээ мэдээж бий. Хэрэглэж үзсэн хүмүүс л их хайж ирдэг юм. Үзээгүй хүн бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ өмнөхөө бодвол манай брэндийн бүтээгдэхүүнийг мэддэг хүн олширсон.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын үед үйлдвэрлэлээ явуулахад нь ямар хүндрэл тулгарсан бэ?
-Цар тахлын үед борлуулалт мэдээж буурсан. Ачаалал үүсэх хэмжээний эрэлт хэрэгцээ үүсээгүй. Ер нь үйл ажиллагаа маань жигдхэн л байна даа. Манайх гурван хүнийг ажлын байраар хангасан. Гэтэл цар тахлын үед үйл ажиллагаа зогсонги байдалтай байлаа.

-Засгийн газраас 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл олгосон. Та уг зээлд хамрагдаж чадсан уу?
-Манайх хөөцөлдөж үзсэн ч зээлд хамрагдаж чадаагүй. Хугацаа нь хоцорсон юм уу бүү мэд. Уг нь бүрдүүлсэн материалыг маань авсан. Гэхдээ бидэнтэй эргэж холбогдоогүй. Болоогүй л юм байлгүй. Хэрвээ энэ зээлд хамрагдаж чадсан бол үйлдвэрлэл маань арай өөр байх байлаа. Шар тосны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Анх бүтээгдэхүүнээ хийж эхлэж байхад нэг килограмм шар тосыг 10-11 мянган төгрөгөөр авдаг байлаа. Одоо бүр 35 мянгаар авч байна. Шар тосны үнэ ингэж нэмэгдэж байхад бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шаардлага мэдээж гарна шүү дээ.
Түүнтэй ийнхүү цөөн хором ярилцаж, хажуугийн асарт ирлээ. Мөн л гарын саван, бөмбөлөг хэлбэртэй ваннын давс зэргийг дэлгэжээ. Брэндийн нэр нь “Бүжин”. Харин уг брэндийг санаачлагч, үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгч эмэгтэйг Ө.Гантуяа гэдэг. Цар тахлын үеэр тэр ажлын байргүй болж, санхүүгийн асуудалд орсон ч зүгээр суусангүй. Савангийн түүхий эд зээлээр авч, анхны гараагаа 30 мянган төгрөгөөр эхлүүлсэн. Ингэхдээ Монголд бизнес эхлүүлэх, хөгжүүлэх нь хүнд байсан тухай хуваалцсан юм.
“БҮЖИН” БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ө.ГАНТУЯА: ХАЛААСАНДАА 30 МЯНГАН ТӨГРӨГТЭЙГӨӨР БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЖ БАЙЛАА

-Үйлдвэрлэлээ хэзээнээс, хэрхэн эхлүүлсэн бэ?
-Солонгос савангийн түүхий эдээр хийсэн саван болон сүүлний тос ашиглан хийсэн хатуу шампунь зэрэг 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна. Одоогоос нэг жил гурван сарын өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үед зөвхөн саван үйлдвэрлэдэг байлаа.
-Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад ямар бэрхшээл тулгарч байв. Ер нь манай улсад үйлдвэрлэл эрхлэх боломж хэр байна вэ?
-Анх үйлдвэрлэл эрхлэхэд мөнгө төгрөг, сав баглаа, боодлоос эхлээд асуудал их тулгардаг, хэцүүхэн л байлаа. Манай улсад сав баглаа, боодол байхгүй учир заавал гаднаас авах болдог. Энэ асуудалд анх их гацсан.
-Та цар тахлын үеэр үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн юм байна. Анх үйл ажиллагаагаа эхлэхэд хэр хүндрэлтэй байв?

-Хөл хорионы улмаас ажил зогсож, ямар ч мөнгө төгрөггүй гацаанд орсон. Нөхрийн маань ажил ч мөн зогссон. Тэгэхээр нь савангийн түүхий эд зардаг хүмүүсээс зээл авсаар байгаад үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Эхэндээ бүтээгдэхүүн маань зарагдахгүй шантрах үе байсан ч гэлээ хүний биед хоргүй саван хийх талаас нь судалгаа сайн хийж, зүтгэсэн. Ах, дүү, найз нөхөд минь ч дэмжсэн. Тийм тулдаа л мөнгө төгрөггүй нам зогсохгүйгээр хүнс, хоол ундныхаа мөнгийг залгуулж эхэлсэн.
-Засгийн газраас 10 их наяд цогц хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлд хамрагдаж чадсан уу?
-Засгийн газраас олгосон зээлд хамрагдаж чадахгүй юм билээ. Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдээ төрүүлээд удаан хугацаагаар гэрт суусан учир НДШ төлөгдөөгүй. Миний дансанд хүүхдийн мөнгөнөөс өөр орлого ордоггүй байлаа. Тийм учраас ямар ч зээл авах боломжгүй гэх хариуг банк болон ББСБ-уудаас сонсдог байсан.
-Анх хэдэн төгрөгтэйгөөр бизнесээ эхлүүлж байв?
-Анх 30 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байсан. Халаасандаа 30 мянган төгрөгтэй байхдаа “Бизнесээ эхлүүлчих л юм бол болно доо” гэж бодсон.

-Хэчнээн хүнийг ажлын байртай болгоод байна вэ?
-Одоогоор ажиллах хүн үнэхээр олдохгүй байна. Ямартай ч танил эгчтэй хоёулаа ажиллаж байна. Цаашид том үйлдвэртэй болох зорилготой байгаа. Дөнгөж 10 настай охин маань “Ээжээ, би суръя” гээд заалгаж байна. 12 настай хүү маань мөн надад тусалдаг юм. Одоогоор бид хэд л ажиллаж байна даа.
-Засгийн газраас хэрхэн дэмжлэг үзүүлээсэй гэж хүсдэг вэ?
-Зээл авах гэхээр шалгуур нь маш өндөр. Хэчнээн ч удаа хүсэлт өгсөн бай зээл гаргадаггүй. Ахин дахин банкан дээр очоод ч нэмэргүй. Шалгуур нь өндөр учраас банкан дээрээс буцдаг. Энэ л их хэцүү. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн шалгуурыг багасгаасай л гэж хүсч байна.
Б.ЭНХЦЭЦЭГ: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСВӨЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНИЙГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Түүнтэй ийн ярилцан зогстол хажуугаас “Канаан ланд” компанийн үүсгэн байгуулагч Б.Энхцэцэг “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас дорвитой шийдвэр гаргаж, зөв бодлого, шийдвэр гаргах хэрэгтэй байна. Түүнээс биш монголчууд юм хийж чадахгүй биш. Маш сайн хийнэ. Иймд Засгийн газрын бодлого, шийдвэрээс гадна ЖДҮ эрхлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэх нь чухал” хэмээн ярилаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг нэг асуудал бол үнийн тухай юм.

Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэвч хэн үнэтэй хэмээн шүүмжилдэг тухайд түүний байр суурийг сонсоход “Үнэтэй байх нь аргагүй шүү дээ. Яагаад гэвэл манай улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэхээр түүхий эд, материал, сав баглаа боодлоо урд хөршөөс л авах болдог. Тэгэхээр гаалийн татварын төлөлтөөс гадна тухайн түүхий эдийн үнэ өсвөл бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй болно” хэмээн хариулав.
Д.АРИУНЧИМЭГ: ӨДӨРТ 20-30 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛВОЛ БӨӨН БАЯР БОЛДОГ
Үйлдвэрлэгчдэд тулгардаг асуудал нэгээр дуусахгүй. Мөнгө, санхүү, үнийн асуудлаас гадна борлуулалт хамгийн чухал аж. Талбайн хойд хэсэгт байрлах асраас чанх урагш явж, үсний боолт, даруулга үйлдвэрлэдэг нэгэн үйлдвэрлэгчтэй уулзсан юм. Түүнийг Д.Ариунчимэг гэдэг. Өдгөө нас 70 шүргэж байгаа ч амьдралын эрхээр өвдөж, ядарсан ч насандаа ахдам ажил хийж яваа нэгэн. Бүтээгдэхүүнээ дэлгэж байх үеэр нь үйлдвэрлэлийнх нь талаар тодрууллаа.
Тэрбээр “Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед бараа материалын олдоц муугаас гадна бүтээгдэхүүнийг маань хүмүүс авдаггүй байлаа. Одоо бол материалын олдоц гайгүй болоод байна. Ер нь Монголд жижиг бизнес эрхлэх боломж хаагдмал, хэцүү шүү дээ. Наад зах нь бүтээгдэхүүнээ борлуулах газар олдохгүй. Иймэрхүү өдөрлөг, үзэсгэлэнгийн үеэр борлуулах боломж гарах юм. Түүнээс биш бусад үед их хэцүү.
Коронавирусийн халдвар гээд хоёр жил борлуулалт хийж чадсангүй. Орлого тасарчихаар ар гэрт хэцүү шүү дээ. Энэ өвчний үеэр манай нөхрийн бие муудаж, бүтээгдэхүүний борлуулалт тасарсан учир санхүүгийн хувьд их хүнд байлаа. Нөхөр маань өнгөрсөн хавар мөнх бусыг үзүүлсэн. Хөл хорио гээд бүх юм хаагдсан учир тэтгэврийн зээл авсан юм. Тийм учраас одоо гар дээр мөнгө байхгүй. Үсний боолт, даруулгаа зараад өдөртөө 20-30 мянган төгрөгийн орлого орвол бөөн баяр болно” гэв.
-Өдрийн орлого 20-30 мянга болж тогтмолжих шинж байна уу?
-Гадуур нэлээн явж байж өдөртөө 20-30 олно доо. Жимсний сагсанд хийгээд гадуур барьж явж зардаг юм. Манай гэр “Дэнжийн мянга”-д байдаг. Гэрээсээ гараад 100 айл хүртэл алхдаг. Хичээл эхлэх үеэр борлуулалт арай гайгүй байдаг. Боолтны үнэ том жижгээсээ хамаараад өөр өөр. Жижиг боолт 250, том нь 500 төгрөг. Лангуу түрээслэх гэвч өндөр үнэтэй. Дэлгүүрүүдэд өгөх гэхээр авдаггүй. Нэг өдөрт 20-30 мянган төгрөг олдог хэрнээ лангууны түрээсэнд 300-400 мянган төгрөг өгөх ашиггүй, хэцүү байгаа биз дээ.
Би нас 70 шүргэж байна. Хүнд юм өргөөд явбал нуруу их өвдөнө. Нурууны суулттай, элэг муу учир даарч, хөрж болохгүй. Гэхдээ хэцүү байлаа гээд яах билээ, амьдралаа залгуулах хэрэгтэй шүү дээ. Одоо ч хараа муудаад оёж чадахаа байж байх шиг бйна.
-Хүмүүс таны хийсэн үсний боолтыг хэр сонирхож байна?
-Хүмүүс чамин ганган зүйлд дуртай болж. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг л их авдаг болсон. Хичээл эхлэх үеэр хятадаас бараа ихээр орж ирдэг учир боолт, даруулганы маань үнэ уначихдаг юм. Үүнийг л Засгийн газраас зохицуулаад өгөөсэй гэж их хүсдэг хэмээн ярилаа.
Энэ мэт бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулж, иргэддээ танилцуулахыг эрмэлзэн буй олон үйлдвэрлэгчид төв талбайд цуглараад байна. Тэдний бизнесийн санаа, эхлэл өөр өөр. Гэсэн ч импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид хөгжүүлэхсэн гэсэн нэг л зорилготой. Харин гол асуудал борлуулалт аж. Иймд үндэсний үйлдвэрлэгчдээ борлуулалтаар дэмжээсээ гэж хүсдэг талаараа ЖДҮ эрхлэгчид мөн ярьсан юм.
“You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэнгийн ФОТО:

#онцолсон, #“You can be Hero” нээлттэй өдөрлөг, #Д.Сүхбаатарын талбай, #ЖДҮ эрхлэгчид, #НЗДТГ,