Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 65-аас дээш насныхныг нэмэлт тун хийлгэхийг шаардлаа. Түүний хэлснээр арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн заасан насны хүмүүсийн эрүүл мэндийн үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгахын тулд нэмэлт тун хийлгэсэн байхыг шаардана гэв.

Вакцинжуулалтын түвшин өндөр байгаа хэдий ч Францад халдварын тоо огцом нэмэгдэж байна. Мягмар гарагт тус улсад 24 цагийн дотор 12,476 шинэ халдвар бүртгэгдсэн нь есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ковид дэгдэлт эхэлснээс хойш Францад 118,000 гаруй хүн ​​амь насаа алджээ.

Ерөнхийлөгч Макрон телевизээр хэлсэн үгэндээ "Бид тахалтай тэмцэж дуусаагүй байна" гэж хэлээд халдварын түвшин өнгөрсөн долоо хоногт 40 хувиар өссөнийг онцолсон байна. Мөн “Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа дархлаа буурч, улмаар ковидын ноцтой хэлбэр үүсэх эрсдэл нэмэгддэг гэдгийг бүх нотлох баримтууд харуулж байна. Үүний эсрэг шийдэл бол вакцинжуулалт юм” гэжээ.

Түүнчлэн ирэх сард 50-64 насны хүмүүст нэмэлт тун хийхээр төлөвлөж байгаа гэв. Одоогоор Францад эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй ковидтой өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь 50-иас дээш насныхан байна.

Эрүүл мэндийн үнэмлэх нь долдугаар сарын сүүлээр Франц даяар хэрэгжиж эхэлсэн ковидтой холбоотой дүрэм юм. Музей, кино театрт, галт тэрэг, онгоцоор аялахын тулд хүмүүс вакцин хийлгэсэн эсвэл шинжилгээний сөрөг хариу болон ковидоос саяхан эдгэрсэн гэх нотолгоогоо харуулах шаардлагатай. Тус арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд хэд хэдэн гудамжны эсэргүүцлийн давлагаа өрнөжээ.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #Франц улс,