-Шахмал түлш ААН-үүдэд 100 кг-ын савлагаатай очиж байгаа ч иргэдэд 25 кг-аар өгч байгаа-
Улаанбаатарт цас орж, хүйтэрч байгаатай холбогдуулан Эрчим хүчний яамны Түлшний бодлогын зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэнгээс шахмал түлшний нийлүүлэлтийн талаар тодрууллаа.
-Яг өнөөдөр сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хэр байна вэ?
-Шахмал түлшний Баруун, Зүүн үйлдвэр хэвийн горимоор ажиллаж байна. Баруун үйлдвэр бүрэн хүчин чадлаараа буюу 12 шугам, зүүн үйлдвэр таван шугамааар ажиллаж, хоногт 2,800 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Хэрэглээ хоногт 2,600-2,800 тонн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтээ боломжит хэмжээгээр нь хангаж хомсдол үүсэх нөхцөл байдал гараагүй.
-Шахмал түлшний савлагаа буюу 25кг-ын шуудай тасалдсан асуудлаар нэлээд шүүмжлэл явлаа. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-25-ын шуудай тасалдаж, 100 кг-аар савлан аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн тохиолдол бий. Гэхдээ хэрэглэгчдэд 25 кг-аар нь өгч байгаа. Бид Энэ сарын 25-нд 1.6 сая ширхэг шуудайны татан авалт хийнэ.
Шахмал түлшний нөөцийн тухайд өнөөдрийн байдлаар агуулахад 43 мянган тонн бий. Харин барьцалдуулагчийн нөөц 1,465 тонн байна.
-Энэ жил борлуулалтын 600 цэг ажиллах ёстой. Яг өнөөдрийн байдлаар хэчээн цэг ажиллаж байна вэ?
-Нийт 550 цэг ажиллаж байгаа.

#онцолсон, #Шахмал түлш, #шахмал түлш борлуулах цэг,