Өнөөдөр Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

Гэрэл зургийг MPA.mn
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлах аж.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 4739 иргэн байна. Үүнээс нийслэлд 31 тусгаарлан ажиглах байранд 2567 иргэн, орон нутагт 68 тусгаарлан ажиглах байранд 2172 иргэн байгаа юм.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 712 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж буй.

Хариулах