АНУ-аас манайд оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа монгол иргэдийн интернэт банкинд удаа дараа халдаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан иргэн “О”-г баривчилжээ.
Тодруулбал, тус этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас өнөөдөр хүлээн авч, цагдан хорьсон байна.
Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернэт банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас ОУ-ын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь өнөөдөр АНУ-аас албадан авч иржээ.

#АНУ, #Иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдсан хэрэгт яллагдагч, #ЭЦА,