Өмнөд Африкт ковидын шинэ тохиолдол нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэж эрх баригчид лхагва гарагт мэдээлжээ. Албан ёсны статистик мэдээллээр шинээр бүртгэгдсэн тохиолдол нэг өдрийн өмнө 4,373 байсан бол лхагва гарагт 8,561 болж өссөн байна.
Өмнөд Африкийн эрдэмтэд шинэ хувилбарыг илрүүлсний дараа ковидын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж мэдэгдэв. ДЭМБ-ын бүс нутгийн вирус судлаач, доктор Никси Гумеде-Моэлеци "Бид урагшлах тусам, долоо хоног өнгөрөх тусам тохиолдлын тоо хоёр дахин эсвэл гурав дахин нэмэгдэх магадлалтай" гэж “Associated Press” агентлагт ярьжээ.
Өмнөд Африкт арваннэгдүгээр сарын эхээр халдвар бага байсан бөгөөд долоо хоногийн дунджаар өдөрт 200 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сарын дундуур шинэ тохиолдол хурдацтай нэмэгдэж эхлэв. Арваннэгдүгээр сарын эхээр нийт шинжилгээ хийсэн сорьцуудаас эерэг гарах магадлал нэг хувь байсан бол лхагва гарагт эерэг гарах магадлал 16.5 хувь болж нэмэгджээ.
Зургаа болон долдугаар сард Өмнөд Африкт “Делта” хувилбараас үүдэлтэй халдварын тоо нэмэгдэж, өдөрт 20,000 гаруй шинэ тохиолдол гарч байв. 60 сая хүн амтай Өмнөд Африкт нийт 2.9 сая гаруй ковидын тохиолдол бүртгэгдсэний 90,000 орчим нь нас баржээ.
“Омикрон” хувилбар нь тохиолдлын өсөлтөд нөлөөлсөн гэж хэлэхэд эрт байна, гэхдээ энэ нь өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Стандарт PCR-ын шинжилгээнүүд нь “Омикрон” эсэхийг харуулж болох боловч зөвхөн генетикийн бүрэн дарааллыг шинжилснээр үүнийг батлах боломжтой юм.
Өмнөд Африк болон Ботсвана дахь лабораториуд “Омикрон”-ы тохиолдлуудыг судлахын тулд генийн дарааллыг шинжилж байгаа бөгөөд халдварлах чадвар нь өндөр эсэх, өвчний хүндрэл үүсгэдэг эсэх, вакцинаас зайлсхийдэг эсэхийг мэдэхийн тулд ажиллаж байна гэж Гумеде-Моэлеци мэдэгдэв.
Өмнөд Африкт ковидоор халдварласан хүмүүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо нэмэгдэж байгаа ч огцом хурдаар нэмэгдээгүй байна.
Одоогоор Өмнөд Африкийн есөн мужийн тавд нь шинэ хувилбар илрээд байгаа бөгөөд тус тивд анхны “Омикрон”-ы тохиолдол арваннэгдүгээр сарын 08-нд Гаутенг мужид илэрсэн байж болзошгүй байна.
Эх сурвалж: AP

#Коронавирус, #Омикрон, #Өмнөд Африк,