Арван хоёрдугаар сарын эцэс гэхэд Их Британид өдөр тутамд нэг сая “Омикрон”-ы тохиолдол бүртгэгдэж магадгүй гэж засгийн газрын нийгмийн эрүүл мэндийн ахлах зөвлөх анхааруулав.

Мягмар гарагт Доктор Сюзан Хопкинс парламентын гишүүдэд хэлэхдээ “Омикрон хувилбарын тохиолдлын тоо анх Их Британид 2-3 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан бол одоо тархалт хурдассан бөгөөд эрүүл мэндийн системд их хэмжээний дарамт учруулах эрсдэл бий болоод байна” гэжээ.

Хувилбарын батлагдсан тохиолдлуудыг геномын шинжилгээгээр баталгаажуулж байгаа нь цаг хугацааны хувьд удаашралтай бөгөөд энэ шинжилгээнд бүх тохиолдлыг хамруулдаггүй учраас улс орон даяар “Омикрон”-ы халдварын тоо хамаагүй өндөр байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Зөвхөн даваа гарагт 200,000 орчим хүн халдвар авсан гэж тэд тооцоолсон байна.

Хопкинс ирэх өдрүүдэд олон хүн вирусийн халдвар авах магадлалтай байгаа бөгөөд зөвхөн цөөн хэсэг нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон ч Үндэсний эрүүл мэндийн систем ихээхэн дарамтанд орно гэж үзэж байна. Тэрээр "Өдөрт нэг сая хүн халдвар авбал эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн маш бага хувь нь л эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн нөлөөлнө" гэж хэлэв.

Түүнчлэн ковидын тохиолдол нэмэгдэх үед халдвар авсан хүн бүрийг 10 хоног тусгаарлах юм бол сургууль, ачааны машины жолооч, дэлгүүрийн ажилчид зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад нөлөөлөх магадлалтай байна.

Харин Английн эмнэлгүүд өвчтөнүүдийн тоо их хэмжээгээр нэмэгдэхэд бэлтгэлтэй байгаа гэж Үндэсний эрүүл мэндийн төв (NHS) мэдэгдэв. “Омикрон”-ы халдварлах чадвар өндөр боловч урьд өмнө давамгайлж байсан “Делта” хувилбараас арай хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа. Гэхдээ тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо нэмэгдэнэ гэсэн үг гэж мэдэгджээ.

Мягмар гарагт Их Британийн дөрвөн ахлах эмч вакцинжуулалтыг хурдасгах зорилгоор 15 минутын ажиглалтын хугацааг түр зогсоохыг зөвшөөрөв. Вакцины 100,000 тун тутамд нэг тохиолддог ноцтой харшлын урвал илэрч болзошгүй тул вакцин хийлгэсний дараа богино хугацаанд вакцинжуулалтын төвд ажиглалтанд байх шаардлагатай байдаг. Харин өмнө нь анафилаксийн болон бусад харшлын урвал илэрч байсан хүмүүсийн хувьд ажиглалтын хугацааг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: The Guardian

#Их Британи, #Омикрон,