“Moderna” эмийн компанийн вакцины нэмэлт тун нь хурдацтай тархаж буй “Омикрон” хувилбараас хамгаалдаг болохыг лабораторийн туршилтаар баталгаажуулсан гэж мэдэгдэв. Гэхдээ тус компани “Омикрон”-оос хамгаалах вакциныг тусгайлан бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны эхээр эмнэлзүйн туршилтад оруулна гэж төлөвлөжээ.

“Moderna”-ийн ахлах эмч Доктор Пол Бертон "Манай вакцин ирэх баярын үеэр болон өвлийн саруудад “Омикрон”-ы хамгийн хүнд дарамттай үед хүмүүсийг хамгаална гэж би бодож байна" гэжээ.

Компанийн мэдээлснээр вакцины эхний хоёр тун нь “Омикрон”-ы эсрэг бага хэмжээтэй саармагжуулах эсрэг бие үүсгэж байсан боловч 50 мкг-ийн нэмэгдэл тун нь тус хувилбарын эсрэг саармагжуулах эсрэг биеийг 37 дахин нэмэгдүүлсэн байна. Харин 100 мкг нэмэлт тун нь эсрэг биеийн түвшинг 80 дахин ихэсгэж байжээ.

Тус компани 100 мкг тун нь ерөнхийдөө аюулгүй бөгөөд шинэ хувилбарыг сайн тэсвэрлэдэг боловч бага зэргийн давтамжтай сөрөг хариу урвал үзүүлэх хандлагатай байсан гэж мэдэгдэв.

АНУ-ын зохицуулагчид 10-р сард “Moderna” вакцины 50 мкг-ийн нэмэлт тунд зөвшөөрөл олгосон. Харин вакцины эхний хоёр тун 100 мкг байдаг байна.

“Moderna” болон “Pfizer / BioNTech” вакцинууд нь ховор тохиолдолд залуу эрэгтэйчүүдэд зүрхний үрэвсэл үүсгэж байгаа бөгөөд хэд хэдэн судалгаагаар “Moderna”-ийн вакцин нь илүү их сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг тогтоосон билээ.

ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн сард Африкийн өмнөд хэсэг болон Хонконгт анх илэрсэн “Омикрон” нь дэлхий даяар 89 оронд бүртгэгдээд байна.

Олон нийтийн халдвар дамждаг бүс нутагт “Омикрон”-ы тохиолдлын тоо 1,5-3 өдрийн дотор хоёр дахин нэмэгдэж байгаа гэж мэдэгдсэн боловч энэ хувилбарын талаар, тэр дундаа үүнээс үүдэлтэй өвчний хүндрэлийн талаар олон зүйл мэдэгдээгүй хэвээр байна.

Эх сурвалж: The Guardian

#Moderna, #вакцин, #Омикрон,