Австралийн судлаачид хамар руу цус шингэлэх бодис цацсанаар ковидоос хамгаалж чадах эсэхийг шалгах зорилготой туршилт хийхээр төлөвлөжээ. Туршилтанд хямд үнэтэй гепарин эмийг агуулсан хамрын шүршигчийг ашиглах бөгөөд энэ нь ковидын баяжуулалтын уургийг саармагжуулах зорилготой аж.
Судлаачдын хэлснээр ковидын халдвартай хүний хамранд уг шүршигчийг цацахад халдвар тараахгүй болдог байна. Туршилтыг ирэх оны дунд хүртэл хийх аж. Хэрэв үр дүнтэй байвал вакцин болон бусад арга хэмжээний хамт хэрэглэхээр төлөвлөжээ.
Судлаачид уг шүршигчийг халдварын эрт үед вирусийн тархалтыг зогсоох эмчилгээ, мөн хамрын маск хэлбэрээр ашиглаж болно гэж найдаж байна.
Ковидтой тэмцэх зорилгоор өөр хамрын шүршигчүүдийг дэлхий даяар туршиж байгаа ч энэ нь цусны бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүст өгдөг гепариныг анх удаа хэрэглэж байгаа тохиолдол юм. Гепариныг амьсгалын зам руу цацсан тохиолдолд цусанд нэвчихгүй, харин хамар дотор үлдэх бөгөөд ингэснээр вирус хүний эсэд хүрэлгүйгээр хамрын хөндийд наалдана гэж судлаачид үзэж байна.
Виктория мужийн засгийн газар ковидын халдвартай 400 өрхийг хамарсан 3 сая ам.долларын өртөгтэй анхны туршилтыг санхүүжүүлжээ. Туршилт хоёрдугаар сард эхэлнэ гэв.
Ахуйн хүрээнд халдвар авсан хүнээс халдваргүй хүмүүст вирус дамжихаас сэргийлэхийн тулд хамрын шүршигчийг өдөрт гурван удаа хоёроор цацана гэв. Хэрэв энэ нь үр дүнтэй болох нь тогтоогдвол хэрэглээг нь өргөн хүрээнд өргөжүүлэх аж.
Судалгаанд Мельбурны их сургууль, Монашийн их сургууль, Мельбурн хотын хойд хэсгийг хариуцсан эрүүл мэндийн газар, Питер Дохерти хүрээлэн, Мердокийн хүүхдийн судалгааны хүрээлэн, Хамтын нөхөрлөлийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага (CSIRO) зэрэг байгууллагууд хамтарч, мөн Оксфордын их сургуулийн амьсгалын замын туршилтын бүлэгтэй холбоотой ажиллаж байна.
Судалгааны багийн судлаач, профессор Мишель Макинтош "Гепарины нэг гайхалтай зүйл бол түүнийг өөр зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн бүтээгдэхүүн бөгөөд зах зээлд худалдаалагдаж байгаа. Мөн хөргөгчинд хадгалах шаардлагагүй, хуванцар саванд хадгалах боломжтой" гэж “ABC”-д ярьжээ.
Мөн судалгааны өөр нэг профессор Кэмпбелл шүршигчийг хэрэглэхэд хялбар гэдгийг онцолжээ. Тэрээр ковидын өвчтөнүүдийг эмчлэхдээ 20 сарын турш шүршигчийг хэрэглэсэн бөгөөд одоогоор ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдэгдээд үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.
Эх сурвалж: BBC

#Австрали улс, #Коронавирус, #цус шингэрүүлэгч эмийг хамрын хөндий рүү цацах туршилт хийнэ,