Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлэл цацагдаж эхлэв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Яг одоогоор Омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй. Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппарат дээр урьдчилсан байдлаар Омикрон хувилбарын 10 сэжигтэй тохиолдол илэрсэн. Эцсийн хариу гараагүй байна.
Аль улсаас ирсэн иргэнээс илэрсэн гэдгийг нь тухайн үед нь зарлана. Бид ямар ч байсан 16 сорьц өгсөн байгаа. Мөн 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Шинжилгээний хариу эцэслэгдсэн гараагүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, гадаадаас ирсэн гээд нийт 16 иргэний сорьц байгаа. Урьдчилсан байдлаар эхний 10 сорьцод байна. Гэхдээ баталгаажсан тохиолдолд мэдээлнэ.
PCR-ын тусгай вариант үздэг оношлуураар S уураг тодорхойлогдохгүй байх юм бол дельта, альфа биш дараагийн хувилбар байх магадлалтай гэж үздэг. Үүний дараа баталгаажуулах шинжилгээ нь геномын дараалал тодорхойлох шинжилгээ юм.
Бид сэжигтэй сорьцуудаа тэр аппаратад уншуулаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна.
Ер нь Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх шаардлагагүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна.
Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байна гэсэн үг" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Монголоос гадаадад очсон иргэдээс Омикрон хувилбар илэрсэн гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр манай улсад энэ хувилбар аль хэдийнэ ороод ирчихсэн байсан гэсэн үг үү?
-Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондон очсон иргэн байгаа. Гэхдээ Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хувилбар нь 2,5 хоногийн богино нууц хугацаатай. Тухайн иргэн транзит хийж явсан. Тэгэхээр замдаа халдвар авсан уу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй.
Солонгост очсон иргэний тухайд тэнд амьдардаг иргэн. Тусгаарлалтад байх хугацаанд нь илэрсэн. Онгоцны буудлаас халдвар аваад тусгаарлалтад орсон уу гэдгийг тогтоох боломжгүй.
-Омикрон хувилбар бүртгэгдсэн тохиолдолд хөл хорио тогтоох уу?
-Аль болох хөл хорио тогтоохгүй байх арга хэмжээ авна.

#онцолсон, #Коронавирус, #Омикрон хувилбар, #эмя, #Эрүүл мэндийн сайд С.Энхболд,