Японы автомашин үйлдвэрлэгч “Honda” болон “Nissan” 2026 он гэхэд нэгдэж, нэг групп компани болох талаар ярилцаж байгаагаа даваа гарагт албан ёсоор мэдэгдэв.
Энэ нэгдлийн дараа тус групп автомашины борлуулалтаараа “Toyota”, “Volkswagen”-ы араас дэлхийд гуравдугаарт орох зах зээлийн томоохон тоглогч болох юм.
Мөн “Tesla”, “BYD” зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг ширүүн өрсөлдөөнд хоёр компанид нөөцөө нэгтгэх боломжийг олгох давуу талтай.
Автомашины үйлдвэрлэлээрээ Японд хоёрдугаарт ордог “Honda”-г, гуравдугаарт ордог “Nissan”-тай нэгтгэх нь 2021 онд “Fiat Chrysler Automobiles” болон “PSA” нэгдэж “Stellantis”-ийг үүсгэн байгуулж байсан 52 тэрбум долларын гэрээнээс хойш дэлхийн автомашины салбарт гарсан хамгийн том үйл явдал болно.
“Nissan” компанийн хувьцааг нь эзэмшдэг “Mitsubishi Motors” мөн хэлэлцээрт нэгдэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын сүүлээр шийдвэрээ гаргах гэнэ.
Токио хотноо болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Honda” компанийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибе “Хятадын автомашин үйлдвэрлэгчид болон шинэ тоглогчдын өсөлт нь автомашины үйлдвэрлэлийг багагүй өөрчилсөн. Бид 2030 он гэхэд тэдэнтэй тэмцэх чадавхыг бүрдүүлэх ёстой, эс тэгвээс бид ялагдах болно” гэж мэдэгджээ.
Хоёр компани нэгдсэнээр 30 их наяд иен буюу 191 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 3 их наяд иенийг давсан ашиг олохыг зорьж байгааг компаниудын гүйцэтгэх захирал нар хэлсэн байна.
Тэд 2025 оны зургадугаар сард хэлэлцээрээ дуусгаж, 2026 оны наймдугаар сар гэхэд холдинг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
“Honda”-ийн зах зээлийн үнэлгээ “Nissan”-аас дөрөв дахин өндөр буюу 40 тэрбум долларыг давсан тул компанийн ТУЗ-ийн дийлэнх хувийг “Honda” томилох гэнэ.
Хэрэв хэлэлцээрт “Mitsubishi Motors” нэгдвэл тус группийн дэлхийн борлуулалт 8 саяыг давах юм. Одоогийн байдлаар дэлхийд борлуулалтаараа Өмнөд Солонгосын “Hyundai” болон “Kia” компанийн хамтрал гуравдугаарт ордог байна.
Хэвлэлийн бага хурлын дараа “Honda”-ийн хувьцаа 3.8%-иар, “Nissan”-ы хувьцаа 1.6%-иар, “Mitsubishi Motors”-ынх 5.3%-иар өссөн бол “Nikkei” жишиг индекс 1.2%-иар өссөн байна.
Эх сурвалж: Reuters

#Nissan, #автомашин үйлдвэрлэгч, #Honda, #Mitsubishi Motors,