Хойд Солонгос Украины эсрэг дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Орос руу нэмэлт цэрэг, зэвсэг, тэр дундаа камиказе дрон илгээхээр бэлдэж байгаа талаар Өмнөд Солонгосын арми даваа гарагт мэдэгджээ.

Хойд Солонгос олон пуужин харвах систем, өөрөө явагч гаубицыг аль хэдийн илгээсэн бол одоо Ким Жон Уны өнгөрсөн сард туршилтыг нь удирдан явуулсан камиказе дроныг дахин үйлдвэрлэхээр бэлтгэж байгааг Сөүлийн Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS) мэдэгдэлдээ дурдсан байна.

“JCS”-ийн албаны хүн Кимийг камиказе дроны хөгжүүлэлтэд анхаарлаа хандуулж байсныг тэмдэглээд, дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тушаал өгснийг мэдэгдсэн байна.

Албаны хүний хэлснээр Умардын удирдагч мөн цэргийн стратеги болон цэргийн алба хаагчдыг сургах арга барилаа шинэчлэх замаар цэргийн чадавхаа нэмэгдүүлэхийг тушаажээ.

Сөүл, Вашингтон, Киевийн өмнө нь мэдэгдсэнээр Орост Хойд Солонгосын 12 мянга орчим цэрэг ирсэн боловч үүнээс 100 орчим нь Курскийн тулаанд алагдаж, 1,000 орчим нь шархадсан байж болзошгүйг Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Гэсэн ч Пхеньян, Москва хоёрын цэргийн харилцаа өсөн нэмэгдсэнээр Хойд Солонгос цэргийн хүчээ шинэчлэх, байлдааны туршлага хуримтлуулах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь Өмнөдийн хувьд санаа зовох ёстой асуудал болоод байгааг албаны хүн мөн хэлсэн байна.

Умардын зүгээс сүүлийн хэдэн долоо хоногт бүс нутгийн бүтээн байгуулалтыг сүйтгэх, хаалт, өргөст тор суурилуулах зорилгоор хоёр Солонгосын хилийн дагуу 10,000 цэрэг байршуулсан ч амралтын өдрүүдэд тоо нь хэдэн зуу болж буурсан болохыг “JCS” мэдэгдэв.

Мөн “JCS”-ийн үзэж буйгаар Умардын тал АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолын өмнө дунд тусгалтай хэт авиан пуужин туршиж, Өмнөд рүү дахин хогтой агаарын бөмбөлөг илгээж магадгүй байгаа аж.

Бас Тэд АНУ-тай хэлэлцээр хийх хөшүүрэгтэй болохын тулд ирэх жил Оросын дэмжлэгтэйгээр тив алгасагч баллистик пуужин хөөргөх, цөмийн туршилт хийх зэрэг стратегийн янз бүрийн өдөөн хатгалга явуулахыг хичээх болно” гэж албаны хүн хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Хойд солонгос,