Казахстанд засгийн газрын байр руу халдсаны улмаас хэдэн арван жагсагч амь үрэгдэж, арав гаруй цагдаа амиа алдсан бөгөөд нэг нь толгойгоо тасдуулсан байдалтай олдсон гэж тус улсын эрх баригчид пүрэв гарагт мэдэгдэв.
Тус улсын хамгийн том хот болох Алматыд шөнийн цагаар барилга руу дайрах оролдлого гарч, олон арван халдлага үйлдэгчдийг устгасан гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Салтанат Азирбек төрийн мэдээллийн “Khabar-24” сувагт ярьжээ. Лхагва гарагт хотод өргөн хүрээтэй эмх замбараагүй байдал үүссэний дараа, тэр дундаа хотын даргын байрыг булаан авч, шатаасаны дараа өөр бусад барилга руу дайрах оролдлого гарсан байна.
Пүрэв гарагт төрийн мэдээллийн “Khabar-24” сувгийн мэдээлснээр 353 хууль сахиулагч шархадаж, 12 нь амиа алдсан байна.
Энэ нь Казахстан улс гучин жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авснаас хойш болж буй хамгийн том, хүчтэй гудамжны жагсаал бөгөөд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэний дагуу цэргийн эвсэл энхийг сахиулагчдыг Казахстан руу илгээнэ гэж пүрэв гарагийн эхээр мэдэгдсэн.
Казахстанд шингэрүүлсэн шатдаг хийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн ням гарагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаал улс төрийн шинжтэй болж, улам ширүүсч байна. Эсэргүүцлийн жагсаал тус улсын баруун хэсэгт эхэлсэн ч Алматы болон нийслэл Нур-Султан хот руу хүрээгээ тэлжээ.
Лхагва гарагт Токаев эмх замбараагүй байдлыг намжаахын тулд хатуу арга хэмжээ авахаа амлаж, нийслэл Нур-Султан болон хамгийн том Алматы хотод зарласан онц байдлаа өргөжүүлж нийт улс орны хэмжээнд хоёр долоо хоногийн онц байдал зарласан. Онц байдал зарласантай холбоотойгоор шөнийн цагаар хөл хорио тогтоож, хот суурин газар болон ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн эмх замбараагүй байдлын улмаас Засгийн газар огцорсон.
Оны эхэнд засгийн газар зах зээлийн эдийн засагт шилжих хүчин чармайлтын хүрээнд үнийг хязгаарлахаа зогсоосноор шингэрүүлсэн хийн үнэ ойролцоогоор хоёр дахин өссөн.
Автомашины түлшинд өргөн хэрэглэдэг шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнээс болж эсэргүүцлийн жагсаал эхэлсэн ч нэг намын эрхшээлд олон жил байсан тус улсын иргэдийн уур хилэн, дургүйцэл жагсаалыг хурдацтай тархахад нөлөөлж байна. Казахстан нь 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтнолоо олж авсан билээ.
Харин Токаев эмх замбараагүй байдлыг гадаад орнуудтай холбоотой “террорист бүлэглэлүүд” удирдаж байна гэж үзэж байна.
Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ есдүгээрт ордог Казахстан улс нь хойд талаараа Орос, зүүн талаараа Хятадтай хиллэдэг бөгөөд газрын тосны асар их нөөцтэй, стратеги, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм.
Лхагва гарагт Алматы хотын захирагчийн ажлын байранд цугларсан жагсагчдын ихэнх нь бороохой, бамбай барьсан байсан гэж Казахстаны хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан бол дараа нь барилга галд автсан тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
Жагсагчдын олонх нь 2019 онд огцорсныхоо дараа улс төрд асар их нөлөөтэй хэвээр байгаа тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг эсэргүүцэн, суудлаас нь огцруулахыг шаардсан байна.
Жагсаал Нур-Султан, Алматы хотуудад тархсаны дараа засгийн газар огцрохоо зарласан ч сайд нар шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүрэгт ажилдаа үлдэнэ гэж Ерөнхийлөгч Токаев мэдэгдсэн. Түүний мэдэгдэл нөхцөл байдлыг ойрын хугацаанд намжаах төлөвгүй байна.
Эх сурвалж: AP