Орос тэргүүтэй цэргийн эвсэл эмх замбараагүй байдлыг тогтворжуулах үндсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хоёр хоногийн дараа Казахстанаас цэргээ гаргаж эхэлнэ гэж Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гарагт мэдэгдэв.
Мөн Токаев мэдэгдэлдээ парламентад олон жил ажилласан төрийн албан хаагч Алихан Смаиловыг ерөнхий сайдаар томилж буйгаа дурдаад баялгийн зөрүүг багасгах, уул уурхайн салбарын татварыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтын зөрчлийг арилгах санаачилгын талаар ярилаа.
Токаев парламентад видео хурал хийх үеэрээ “ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний үндсэн үүрэг амжилттай дууслаа. Хоёр хоногийн дараа ХАБГБ-ын энхийг сахиулах нэгдсэн цэргийн ангиудыг үе шаттайгаар татан буулгах ажиллагаа эхэлнэ. Цэрэг татлагыг гаргах ажиллагаа 10 хоногоос илүүгүй үргэлжилнэ" гэв.
ХАБГБ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болох 2030 цэрэг, 250 цэргийн техник Казахстанд нэвтэрсэн гэж өмнөх өдөр нь Токаев мэдээлсэн.
Казахстаны эрх баригчид 19 сая хүн амтай тус улсад дэг журам үндсэндээ сэргэж, эмх замбараагүй байдлын улмаас 10,000 шахам хүнийг баривчлан саатуулж, бусдыг нь хайх ажиллагаа үргэлжилж байна гэж мэдэгдэв. Автомашины шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаалыг засгийн газрыг унагах зорилготой бүлэглэлүүд барьцаалсан гэж эрх баригчид хэлж байна.
Хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улс Москвагаас тусгаар тогтносон 30 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн хүчирхийлэлд тус улсын чинээлэг элит бүлгүүд хоорондын ширүүн өрсөлдөөн гол үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй гэж Төв Азийн зарим шинжээч үзэж байна.
Жагсагчид Казахстаны хамгийн том Алматы хотын барилгуудыг шатааж эхлэхэд 2019 онд ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгсөн удирдагч асан 81 настай Нурсултан Назарбаевыг Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаа орхиж байгааг Токаев мэдэгдсэн.
Мөн ХАБГБ-ын цэргүүдийг нийслэл Нур Султан хотод анх байршуулсан явдал нь дотоодын аюулгүй байдлын хүчиндээ бүрэн итгэж чадахгүй байсан үед засгийн газар болон Токаев өөрийгөө хамгаалуулах зорилготой байсан гэсэн таамаглалыг төрүүлэв.
Тэрээр нэгдүгээр сарын таванд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) дарга Карим Масимовыг огцруулж, хожим нь Масимовыг эх орноосоо урвасан хэргээр саатуулсан. Токаев мягмар гарагт парламентад хэлсэн үгэндээ “ҮАБЗ ойртож буй аюул заналхийллийг орхигдуулаад зогсохгүй үймээн самууны үеэр зохих ёсоор ажиллаагүй” гэж мэдэгдэв.
“Зарим хотод Үндэсний аюулгүй байдлын хорооны газрын дарга нар байлдааны хангалттай зэвсэгтэй байсан ч (байрлалаа) орхиж, галт зэвсэг, нууц бичиг баримтаа үлдээсэн” гэж тэр хэлэв.
Тэрээр эмх замбараагүй байдалд холбогдох шинэ сэжигтний нэр дурдаагүй ч ядууралтай тэмцэж, орлогын шударга хуваарилалтыг хангаагүйгээс болж эсэргүүцлийн жагсаал үүсэх нөхцөл бүрдсэн гэж мэдэгджээ.
Түүнчлэн 2019 онд огцрохоосоо өмнө Казахстаныг гучин жил шахам удирдсан өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хамтрагчдыг шинэ буяны санд тогтмол хандив өргөх замаар баялгаа олон нийттэй хуваалцахыг хүсэж байгаагаа цухуйлгав.
"Анхны ерөнхийлөгчийн ачаар... тус улсад өндөр ашигтай компани, олон улсын жишигт хүрэх чинээлэг хэсэг бүлэг хүмүүс бий болсон. Тэд Казахстаны ард түмэнд төлөх төлбөрөө төлж, системтэй, тогтмол туслах цаг нь болсон гэж би бодож байна" гэж Токаев хэлэв.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, #Оросын цэргүүд,