Украин барууны дэвшилтэт зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгсний хариуд пүрэв гарагт Орос Украины Днепр хот руу хэт авиан дунд тусгалтай баллистик пуужин харвасан байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин телевизээр хэлсэн үгэндээ "Москва Украины цэргийн байгууламжид “Орешник” гэгддэг дунд тусгалтай, хэт авиан баллистик пуужингаар цохилт өгсөн" гэж мэдэгдээд, ийм цохилт үргэлжилж болохыг анхааруулжээ.
“Барууныхны өдөөсөн Украины бүс нутгийн мөргөлдөөн одоо дэлхийг хамарсан шинж чанартай болсон” гэж Путин төрийн телевизээр ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ хэлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский шинэ төрлийн пуужин ашигласан нь дайныг “тодорхой бөгөөд ноцтойгоор хурцатгаж” байгааг мэдэгдээд, дэлхийн удирдагчдыг Оросын энэ үйлдлийг хатуу зэмлэн буруушаахыг уриалав.
Орос улс цохилт өгөхийнхөө өмнөхөн Вашингтонд мэдэгдсэн талаар АНУ-ын нэг албан тушаалтан хэлсэн бол нөгөө нь АНУ ийм зэвсэг хэрэглэж болзошгүй байгааг Киев болон холбоотнуудадаа анхааруулсан байсан гэв.
Киев эхлээд Оросыг алсын зайн цөмийн цохилтод зориулагдсан, дайнд ашиглагдаж байгаагүй тив алгасагч баллистик пуужин харвасан гэж таамаглаж байсан юм.
Гэвч АНУ-ын албаны хүмүүс болон НАТО Оросын пуужинг 3,000-5,500 км тусгалтай, дунд тусгалын баллистик пуужин гэж тодорхойлсон нь Путиний тайлбартай нийцэж байна.
Зеленьский Путиний телевизээр хийсэн мэдэгдлийн дараа “X” дээр “Орос шинэ төрлийн зэвсэг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн нь Хойд Солонгосын цэргийг Оросын нутаг дэвсгэрт байрлуулсны дараа дайныг дахин хурцатгасан үйл явдал боллоо. Пүрэв гарагт болсон халдлага нь Орос энх тайвныг эрхэмлэх сонирхолгүй байгаагийн бас нэг нотолгоо” гэж бичжээ.
Лхагва гарагт Киев Украинтай хиллэдэг Курск муж руу Британийн “Storm Shadow” далавчит пуужин харвасан. Мягмар гарагт нь албан тушаалаасаа бууж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрлөөр “ATACMS” пуужинг Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд ашигласан юм.
Энэ талаар сайн мэддэг Вашингтоны эх сурвалжийн хэлснээр Хойд Солонгосын цэргийг Оросын төлөө тулалдуулах зорилгоор авчирсан нь Байденыг зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцлахад хүргэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #ОРос, #Орешник баллистик пуужин,