Нэгдүгээр сарын эхээр шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал цуглаанд Казахстаны иргэд нэгдсэн. Төв Азийн энэ улс нь дэлхийн хамгийн их нефтийн нөөцтэй улс боловч хүн амын дийлэнх нь энэ баялгийг хүртэж чаддаггүй.
Жагсаал богино хугацаанд үймээн самуун, дээрэм тонуул болж хувирсан бөгөөд хуучин ЗХУ-аас тусгаар тогтносон 30 жилийн хугацаанд тус улсад хамгийн их цус урсгасан үйл явдал болсон.
Эрх баригчид дахин эмх журам тогтоохын тулд хэт их хүч ашигласан гэж хүний эрхийн байгууллагууд сэрдэж байна. Албан ёсоор 225 хүн амиа алдаж, олон хүн шархдаж, 10,000 орчим хүнийг баривчилсан гэж эрх баригчид мэдэгдэв.
Жагсаалын үеэр буудуулж, Казахстаны хамгийн том хот Алмата хотын эмнэлэгт эмчлүүлж байсан Асел дүрэмт хувцас өмссөн зэвсэгт хүмүүс тойрог бүрийг шалгаж, үймээний үеэр шархадсан хүмүүсийг хайж байсныг дурсав.
Дүрэмт хувцастай хүмүүсийн нэг нь “Хэрэв дахиад жагсаал хийхээр гарвал бид чамайг ална” гэж хашгирсан тухай Асел ярьжээ. Тэрээр буутай этгээдүүдийг цагдаагийн тусгай хүчин эсвэл хамгаалалтын албаныхан байсан бөгөөд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон бүх хүнийг баривчилсан байх гэж хэлэв.
Тэд Асэлийг дагуулж явах гэсэн боловч маш хүнд шархадсан байсан учраас үлдээсэн байна. Одоо тэрээр бусад хүмүүсийн нэгэн адил эмх замбараагүй байдалд оролцсон шалтгаанаар баривчлагдаж, буруутгагдаж магадгүй гэж санаа зовж байна.
Казахстаны Ерөнхий прокурорын газар 700 орчим эрүүгийн хэрэг үүсгээд байна. Яллагдагсдын заримыг терроризм, хүний амь хороосон, засгийн газрыг түлхэн унагаахыг оролдсон хэрэгт буруутгаж байгаа юм.
Гэвч хүний эрхийн байгууллагууд үймээн самуунаас гадна тайван жагсаалд оролцсон хүн бүрийг хэлмэгдүүлж байгааг мэдээлжээ. “Facebook”-тээ жагсаал цуглааныг дэмжин пост нийтэлсэн хүмүүсийг хүртэл саатуулж, зодож, эрүү шүүлт хийж байгааг идэвхтнүүд хэлж байна.
Алматы хотын төв талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон Муратбек Есенгазы хүчирхийлэлд оролцсон гэж буруутгагджээ. Өмгөөлөгч нь түүнийг цагдан хоригдож байхдаа зодуулсан гэж ярьсан бөгөөд хөхөрсөн хөлийнх нь зургийг “BBC”-д хуваалцжээ.
Харин эрх баригчид баривчлагдсан хүмүүсийг зодож, эрүүдэн шүүж байгааг эрс үгүйсгэж байна. Хүчирхийлэлд оролцоогүй хүмүүс "санаа зовох хэрэггүй, гэм буруугүй нь тогтоогдсоны дараа суллана" гэж Алматы хотын цагдаагийн газрын ажилтан Салтанат Азирбек “ВВС”-д мэдэгдэв.
Энхийн жагсаал хэрхэн ширүүн болсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Анх нэгдүгээр сарын дөрөвний өдөр ард түмэн жагсахад цугласан олны уур амьсгал эерэг байсан. Тэд Казахстаны сүлд дууг дуулж, улс төрийн шаардлагаа чангаар давтаж байв.
Алматы хотод болж буй үйл явдлыг ажиглаж байсан орон нутгийн сэтгүүлч Тимур Нусимбеков хэлэхдээ эрх баригчид цугласан олныг тараахын тулд дуу чимээ гаргадаг гранат шидэж, нулимс асгаруулагч хий хэрэглэснээр уур амьсгал өөрчлөгдөж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн гэв.
Маргааш нь буюу нэгдүгээр сарын таванд хурцадмал байдал нэмэгдэж, Алматы хотын талбай дээр байсан зарим хүмүүс хутга, ангийн буугаар зэвсэглэсэн байсан гэж Нусимбеков хэлэв.
Эдгээр хүмүүс хэн байсан нь одоо ч тодорхойгүй байна.
Алматы хотын цагдаагийн газрын Азирбек "байлдааны тактикт сайн бэлтгэгдсэн хүмүүс" цагдаа нарын зэвсгийг булаан авах зорилгоор дайрсан гэж хэлсэн бол тэнд байсан жагсагчид үл мэдэгдэх өдөөн хатгагчдыг буруутгаж байна.
"Бид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэтэл хэсэг залуус гарч ирээд шууд хотын захиргаа руу гүйсэн. Бид тэднийг зогсоож чадаагүй. Тэд машинуудыг эвдэж, цонхыг нь хагалсан. Тэд нүүрээ нууж маск зүүсэн байсан. Бидэн рүү дайрах вий гэж айсандаа нүд рүү нь ч харахаас айсан" гэж тайван жагсаалд оролцсон Конай Абдиев “ВВС”-д ярьжээ.
Удалгүй үйл явдлууд хяналтаас гарчээ. Цугларсан хүмүүсийн зарим нь хотын захиргааны байрыг эзлэн авч, галдан шатаасан. Буун дуу, цочроох гранатуудын чимээ талбайг доргиож байв.
Нэгдүгээр сарын зургаанд талбай дээр байсан хүмүүс тайван жагсаал хийхийг оролдсон бөгөөд буун дууг зогсоохыг хүссэн олон тооны өндөр настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдний дунд байв.
Жагсагчид "Бид алан хядагчид биш, бид энх тайванч хүмүүс" гэсэн бичиг барьсан байв.
Гэтэл тэр орой цэргүүд хуягт машинаар ирж талбайг хоёр талаас нь хаажээ.
"Бид тусгаар тогтнолын хөшөөний дэргэд байсан. Хүмүүс Казахстаны далбааг барьж, нэг эгнээнд жагсаж, [зэвсэггүй гэдгээ харуулахын тулд] гараараа даллаж байсан” гэж өөр нэг эсэргүүцэгч Салтанат Хамзина дурсав.
19.00 цагийн орчимд цэргийнхэн гал нээжээ.
"Тэд агаарт буудаж байгаа юм шиг сонсогдож байсан ч бидний ард байсан хүмүүс газарт унасан. Харин урд эгнээнд байсан хүмүүс оногдоогүй. Тиймээс буун дуу гарах үед мэргэн буудагчид гал нээсэн байх" гэж Салтанат хэлэв.
Тэгвэл Алматы хотын цагдаагийн газрыг төлөөлж Азирбек “Аюулгүйн хүчнийхэн зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор хүч хэрэглэсэн” гэж мэдэгджээ.
Харин Казахстаны засгийн газар хүчирхийлэлд олон улсын холбоотон “террористууд” буруутай гэж мэдэгдсэн боловч үүнийг батлах ямар ч нотлох баримт дэлгээгүй. Мөн Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевтай холбоотой дотоод эрх мэдлийн төлөөх тэмцлийн тухай мэдээллүүд гарсан.
Цус урсгасан шалтгаан юу ч байсан орон нутгийн сэтгүүлч Тимур Нусимбеков "Тайван жагсагчид, идэвхтнүүд, сэтгүүлчдийг тонуулч, дээрэмчидтэй андуурч болохгүй" гэж анхааруулж байна.
Тэрээр эрх баригчдыг “Казахстаны түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн хямралыг дагуулсан асар том алдаагаа нуун дарагдуулахыг оролдож байна” гэж хэлэв.
Эх сурвалж: BBC