Өнгөрсөн долоо хоногт Казахстанд болсон засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын дараа 12,000 орчим хүн баривчлагдсан. Эрх баригчид хоригдож буй хүмүүсийг ойр дотны хүмүүс болон өмгөөлөгч нартай нь уулзуулахаас татгалзаж, тэдний талаар бага мэдээлэл өгсөн гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдэв.
Хайртай хүмүүсийнхээ талаар ямар нэг мэдээлэл олж, нас барсан эсвэл хоригдож байгаа эсэхийг нь мэдэхийн тулд олон хүн шорон, цогцос хадгалах газрын гадаа эргүүлдэж байна.
Жагсаал нэгдүгээр сарын хоёронд Казахстаны баруун хэсэгт шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан эхэлж, хожим нь засгийн газарт дургүйцлээ илэрхийлсэн хөдөлгөөн болж орон даяар тархсаны дараа ерөнхийлөгч улс даяар онц байдал зарлаж, Орос тэргүүтэй гадаадын цэргүүдээс дэмжлэг хүссэн.
Үймээн самуунд хамгийн их нэрвэгдсэн хамгийн том хот болох Алматыд өнгөрсөн 24 цагийн дотор дахин 1678 хүнийг баривчилж, 300 гаруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үймээн самууныг гадаадын дэмжлэгтэй “террористууд” гэж буруутгасан ч ямар ч нотлох баримт дэлгээгүй бөгөөд үймээнийг дарахын тулд аюулгүй байдлын хүчнийхэнд буудаж алах тушаал өгсөн юм.
Дотроо томоохон цагдан хорих байртай Дотоод хэргийн яамны гадаа зогсож байсан Ренат гэх залуу дотны найз Жандос Накиповичтэй уулзах юм уу, ямар нэгэн мэдээлэл авахын тулд долоо хоног орчим хүлээж байна гэж сэтгүүлчдэд хэлжээ. Түүний хэлснээр Накиповичийг нэгдүгээр сарын дөрвөнд тайван жагсаалын үеэр баривчилсан байна.
"Түүнийг эхлээд цагдаагийн хэсэгт саатуулсан, дараа нь Дотоод хэргийн хэлтэст хүргэсэн гэж хэлсэн. Бид нэгдүгээр сарын зургаанаас хойш энд хүлээж байна. Түүнийг амьд эсэхийг ч мэдэхгүй" гэж Ренат “AP” агентлагт ярьжээ.
Цэргийн хяналтын цэгүүд барилга руу хүмүүсийг ойртуулахгүй, хамгаалсан байна.
Албан ёсоор амь үрэгдэгсдийн тоог 164 гэж зарласан ч олон зуун энгийн иргэд болон аюулгүй байдлын хүчнийхэн амь үрэгдэж, шархадсан гэж Ерөнхийлөгч Токаев мэдэгдсэн.
Олон хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдал, автомашин, автобус шатааж, засгийн газрын байруудыг галдаж, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, буун дуу дэгдээсний дараа Алматы хотын амьдрал хэвийн болж эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд эмх замбараагүй байдал үндсэндээ дууссан байна.
Нийтийн тээвэр сэргэж, худалдааны төвүүд нээгдэж байгаа бөгөөд үймээн самууны оргил үед шатсан хотын захиргааны байр, зам хааж тавьсан цэргийн хаалтуудаас өөр хүчирхийллийг сануулах зүйл үлдээгүй байна.
Эрчим хүчний нөөцөөр баян 19 сая хүн амтай тус улсын эрх баригчид 180 хоногийн хугацаанд шатахууны үнийг хязгаарлах замаар иргэдийн уур хилэнг намжаахыг хичээсэн. Сайд нарын танхим огцорч, удирдагч асан Нурсултан Назарбаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний нөлөө бүхий албан тушаалаасаа огцорсон.
Ерөнхийлөгч Токаев Орос тэргүүтэй хуучин ЗХУ-ын зургаан орны цэргийн эвсэл болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүсэж, блок Казахстан руу 2000 гаруй цэргээ илгээсэн. Гадаадын хүчин Казахстанд дэг журмыг сэргээх үүргээ биелүүлсэн бөгөөд Токаев пүрэв гарагаас гадаадын хүчин цэргээ татаж эхэлнэ гэж мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: AP