ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсад "Омикрон" хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давлагааг судлан, тактикаа боловсруулан ажиллаж байна.
Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан. "Омикрон" хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байна. Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах хайбрид дархлаа өндөр байна.
"Омикрон" хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдсэн.
Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол энэ хувилбарт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ" гэв.

#онцолсон, #вакцин, #вакцины дөрөвдүгээр тун, #Коронавирус, #эмя, #Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр,