ЭМС-ын зөвлөх О.Батбаяр 4 дэхь тунгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсын хувьд "Омикрон"-ы давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт өндөр байгаа хэдий ч "Омикрон" хувилбараас 100 хувь хамгаалахгүй байна. Мөн өвдсөний дараа тогтсон дархлаа вирусаас хамгаалахгүй.
Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар "Омикрон"-ы давлагааг даваад Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой.
Мөн томуугийн дэгдэлт өнгөрсөн хоёр жилд бүртгэгдээгүй ч 2022 оны эхэн үеэр томуугийн хүнд хэлбэр болох А хүрээний вирусийн давлагаа эхэлсэн байна. Томуугийн А хүрээний давлагаа COVID-19-өөс хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөр.
Өөрөөр хэлбэл, одоогоор манай улсад Омикроны давлагаа насанд хүрэгчдэд, томуугийн А хүрээний вирусийн давлагаа хүүхдүүдийн дунд эхэлсэн үед орны ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд иргэд хариуцлагатай байх шаардлагатай" гэсэн юм.

#live, #Омикрон хувилбар, #Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр,