Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Халдварын оргил үед өдөрт 20,000 тохиолдол илэрнэ гэсэн тооцоолол бий. Иймд Эрүүл мэндийн яамны зүгээс Цагаан сарыг хориглох санал гаргах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Омикрон" хувилбарын давалгаа нэг сар орчим явагдана. Энэ нь нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацааг хамарч байгаа юм.
Иймээс Цагаан сарыг илүү гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, гэр бүлийн хүрээнээс гадуурх золголтыг цахимаар хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Халдварын тархалт нэмэгдэх нь иргэдийн ухамсрын асуудлаас шалтгаална" гэсэн юм.

#Коронавирус, #эмя, #Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр,