Суэцийн сувагт гацсан онгоцыг тээвэрлэхээр зэхэж байна

Суэцийн сувагт гацаж, тээврийн бусад хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хааж буй чингэлэг тээврийн хөлөг онгоцыг тээвэрлэх ажлын бэлтгэлийг хангах шийдвэрийг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси гаргажээ. Онгоцыг хөдөлгөхийн тулд тээвэрлэж яваа чингэлгүүдийг эхлээд буулгах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хөлөгт 18 мянган чингэлгийг ачсан бөгөөд энэ бүгдийг буулгахад багагүй хугацаа шаардлагатай байгаа юм. Тайванийн “Эвергрийн” группийн “Эвер Гивен” хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Суэцийн сувгийн өмнөд хэсэгт хөндөлсөн гацжээ.
Хятадаас Роттердамыг чиглэн явсан онгоц хүчтэй шуурганы улмаас чиглэлээ ийнхүү өөрчлөхөд хүрсэн байна. Онгоц гацсаны улмаас Суэцийн сувгаар ачаа бараа тээвэрлэдэг 321 онгоцны замыг хаагаад буй.
Эх сурвалж: Лента

Хариулах