Мягмар гарагт АНУ-ын эрх баригчид Оросын тав, АНУ-ын хоёр иргэнийг Оросын засгийн газрын өмнөөс хууль бус худалдан авалт, мөнгө угаах схемд оролцсон хэрэгт буруутгаж, 16 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хууль зүйн яам Москва хотын иргэн 44 настай Евгений Гринин, 57 настай Алексей Ипполитов, 41 настай Светлана Скворцова; Санкт-Петербургийн 52 настай Борис Лившиц, 48 настай Вадим Конощенок; болон Америкийн Нью Хэмпширийн 35 настай Алексей Брейман; Нью Жерси мужийн 41 настай Вадим Ермоленко нарыг нэрлэсэн байна.

Брейман, Ермоленко нарыг АНУ-аас баривчилсан бол Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны ажилтан гэж сэжиглэж буй Конощенокыг арванхоёрдугаар сарын 6-нд Эстонид баривчилжээ. Түүнийг АНУ руу шилжүүлж авахаар ажиллаж байгааг Хууль зүйн яам мэдэгдэлдээ дурдсан байна. Харин Гринин, Ипполитов, Лившиц, Скворцова нар эрх чөлөөтэй хэвээр байна.

Тус яам эдгээр хүмүүсийг энэ оны эхээр АНУ-д батлагдсан шинэ хориг арга хэмжээг зөрчиж, Оросын батлан ​​хамгаалах салбарт зориулан цөмийн болон хэт авиан зэвсэг бүтээх, квант тооцоолол болон цэргийн бусад хэрэглээнд ашиглах боломжтой электрон эд ангиудыг АНУ-ын компаниудаас худалдаж авч, мөн цэргийн зориулалттай тактикийн сум болон бусад экспортын хяналттай эд зүйлсийг хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Конощенок нь АНУ-аас худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Эстониас Орос руу тээвэрлэх, хууль бусаар хил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэдэг байжээ.

Одоогоор шүүгдэгчдийг Оросын тагнуулын албаны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “Серния инжиниринг” болон “Сертал” компаниудтай холбоотой болохыг тогтоосон байна.

Түүнчлэн мягмар гарагт АНУ-ын Худалдааны яам Оросын талтай хууль бусаар худалдаа наймаа хийсэн үндэслэлээр гурван хувь хүн, хоёр компанийн экспортын давуу эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн тухай мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #зэвсгийн наймаа, #ОРос,