Орос цэргүүдийн бэлэвсэн эхнэрүүдийн бүлэглэл Украинд ялалт байгуулахын тулд олон сая эрчүүдийг өргөн цар хүрээнд дайчлах, хилээ хаах тушаал өгөхийг Ерөнхийлөгч Владимир Путинд уриалжээ.

Орос цэргүүдийн бэлэвсэн эхнэрүүдийн бүлэг “Telegram” дээр “Оросын армид өргөн цар хүрээтэй дайчилгаа явуулахыг зөвшөөрөхийг Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинээс бид хүсэж байна” гэж бичжээ.

“Бид Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчаасаа цэргийн насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглохыг хүсэж байна. Бид үүнийг хийх ёс суртахууны бүрэн эрхтэй: нөхрүүд маань эдгээр хүмүүсийг хамгаалж амиа алдсан, гэхдээ тэд зугтвал хэн биднийг хамгаалах вэ?”

Путин есдүгээр сарын 21-нд Орост дэлхийн хоёрдугаар дайнаас хойших анхны дайчилгааг зарлаж, 300,000 орчим хүнийг цэрэгт татах тушаал өгөх үед олон зуун мянган эр цэрэг татлагаас зайлсхийхийн тулд гадаад руу дүрвэж байв.

Тэрээр өнгөрсөн сард нэмэлт дайчилгаа зарлах шаардлага байхгүй гэж мэдэгдэж байсан бол Кремль бэлэвсэн эхнэрүүдийн бүлгийн уриалгад хараахан хариу өгөөгүй байна.

Тус бүлгийн төлөөлөгч “Эх орноо хамгаалах нь ёс суртахууны үүрэг” гэж хэлээд, бүх орос эрчүүдийг эх орноо хамгаалахад дайчлах ёстой гэж “Reuters” агентлагт ярьжээ.

Бэлэвсэн эхнэрүүдийн бүлэг Украинд амь үрэгдсэн цэргүүдийн эхнэрүүдэд хоёр сар орчмын өмнөөс тусалж эхэлсэн бөгөөд Кремлийн засаг захиргаатай холбоотой ажилладгийг төлөөлөгч нь мэдэгдэв.

Тэрээр ЗХУ-ын удирдагч Иосиф Сталиныг дурдаад, Оросын хилийн эргэн тойронд нэгдэж буй хүчний эсрэг хатуу арга хэмжээ авах цаг нь болсон гэж хатуу анхааруулсан байна.

“Өнөөдөр дэлхийн бүх муу ёрын хүмүүс Оросын эсрэг нэгдлээ. Барууны ертөнц бүхэлдээ бидний эсрэг зэвсэглэсэн. Бид, эсвэл тэд. Өөр сонголт байхгүй.”

Сталин 1942 онд 227 дугаар тушаал гаргасан нь “Нэг ч алхам ухарч болохгүй” гэсэн нэрээр олонд танил болсон. Энэ нь Улаан армийн дотор сахилга бат тогтоох гэсэн оролдлого байсан бөгөөд Зөвлөлтийн олон мянган цэргийг хулчгар гэсэн шалтгаанаар буудан хороож байв.

Бүлгийн төлөөлөгч “Сталин эсэргүүцэгчдийн рейтинг, сэтгэл ханамжгүй байдалд огт санаа зовоогүй, тэр зөвхөн ялалтад л төвлөрсөн ... Одоо хулчгар байх цаг биш” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #дайчилгаа, #ОРос,