Лхагва гарагт АНУ-ын эрүүл мэндийн газар Ковид-19 цар тахалтай холбоотойгоор тогтоосон нийгмийн эрүүл мэндийн онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сар хүртэл сунгаж байгаагаа зарлажээ.

Ингэснээр сая сая америкчууд үргэлжлүүлэн үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, вакцин, эмчилгээ хийлгэх боломжтой болж байна.

Онц байдлыг анх 2020 оны нэгдүгээр сард буюу коронавирусийн тахал эхэлмэгц зарласан бөгөөд түүнээс хойш улирал бүр шинэчилж байгаа. Сүүлд сунгасан онц байдлын дэглэм нь энэ долоо хоногт дуусах ёстой байв.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсад өдөрт 3,000 гаруй хүн ковидоор нас барж байсан бол вакцин, эмийн хүртээмжийг нэмэгдүүлснээр нас баралт харьцангуй буурчээ.

Гэвч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр АНУ-д өдөрт олон зуун хүн коронавирусийн улмаас нас барсаар байна.

Нэг жилийн өмнөх “Омикрон”-ы давлагаатай харьцуулахад АНУ-д өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо бага байгаа ч нэгдүгээр сарын 4-ний байдлаар өдөрт дунджаар 67,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсээр байна. Түүнчлэн өдөрт 390 орчим хүн ковидын улмаас нас барж байгааг “CDC”-ийн мэдээллээс харж болно.

Байдены засаг захиргааны албан тушаалтнууд халдварлах өндөр чадвартай “Омикрон”-ы дэд хувилбартай холбоотойгоор өвлийн улиралд халдварын тоо нэмэгдэж болзошгүй, мөн шинжилгээ, вакцин, эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг хувийн зах зээлд борлуулж эхлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа нь онц байдлыг үргэлжлүүлэх шийдвэрт нөлөөлсөн хоёр хүчин зүйл болохыг мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #КОВИД-19, #онц байдал,