Бээжингийн их сургуулийн судалгаагаар энэ сарын 11-ний байдлаар Хятадын хүн амын 64% нь буюу 900 сая орчим хүн коронавирусийн халдвартай гэсэн тооцоо гарчээ.

Мужуудыг халдварын тоогоор эрэмбэлэхэд хүн амын 91% нь халдвартай гэж тооцоолж буй Ганьсу муж тэргүүлж, Юньнань (84%), Чинхай (80%) удаалсан байна.

Алдартай тархвар судлаач, Өвчний хяналтын төвийн дарга асан Зенг Гуан Хятад дахь ковидын давлагааны оргил үе 2-3 сар үргэлжилнэ гэж үзэж байгаа бөгөөд сар шинийн баяраар Хятадын хөдөө тосгонд өвчлөл нэмэгдэнэ гэж анхааруулсан байна.

Одоогоор зөвхөн мега хотуудын эмнэлэг, чандарлах газрууд ачаалалдаа дарагдаад байгаа бол ковидын тархалтыг үл харгалзан Цагаан сарын баяраар олон зуун сая хүн тахал эхэлснээс хойш анх удаа хөдөө орон нутгийг зорих төлөвтэй байгаа юм.

Хятадын эрх баригчид арванхоёрдугаар сард ковидын эсрэг хатуу бодлогоосоо ухарснаас хойш ковидын өдөр тутмын тоо баримтыг мэдээлэхээ зогсоосон.

Хятадын төвийн бүсийн Хэнань муж халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн цорын ганц муж юм. Энэ сарын эхээр тус бүс нутгийн эрүүл мэндийн ажилтан оршин суугчдынх нь 90 орчим хувь нь ковидын халдвар авсан бөгөөд хот, хөдөө орон нутагт ижил төстэй үзүүлэлт ажиглагдаж байгааг мэдэгдсэн.

Харин төв засгийн газар олон муж, хот халдварын оргил үеийг давсан гэж мэдэгдсэн байна.

Албан ёсны тоо баримтаас харвал сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт дээд тал нь таван хүн нас барсан нь оршуулгын газруудын урт дараалал, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх нас баралттай холбоотой мэдээлэлтэй зөрчилдөж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ковидтой холбоотой нас баралтыг дутуу мэдээлж байгааг нь буруушаасан бол Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин пүрэв гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Бээжин ковидын мэдээллийг “хуулийн дагуу цаг тухайд нь, нээлттэй, ил тод” хуваалцсаар ирснийг онцолсон байна.

Бээжин цар тахлын хугацаанд нийт 5,000 гаруй нас баралтыг албан ёсоор мэдээлсэн.

Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд харин Хятадад энэ онд дор хаяж нэг сая хүн ковидын улмаас нас барна гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

#Коронавирус, #ХЯтад, #Цар тахал,