Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Украинд нэмэлт зэвсгийн тусламж үзүүлэх уриалгад улс орнууд хариу өгсөөр байна.
Пүрэв гарагт болсон уулзалтаар 11 улсын төлөөлөгчид Эстони дахь армийн баазад цугларч, Украинд газар нутгаа эргүүлэн авах, Оросын цаашдын довтолгоог эсэргүүцэхэд туслах хэд хэдэн шинэ багцын талаар ярилцав.
Дараа нь Европын хэд хэдэн улс илүү их дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Их Британи улс 600 ширхэг “Brimstone” пуужин илгээхээ мэдэгдсэн бол Дани улс Францад үйлдвэрлэсэн 19 “Caesar” өөрөө явагч гаубиц өгөхөө мэдэгдэв.
Харин Эстони гаубиц, сум, машин, танк эсэргүүцэгч гранат харвагч; Латви “Stinger” агаарын довтолгооноос хамгаалах систем, хоёр нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц; Литва нисэх онгоц эсэргүүцэгx буу, хоёр нисдэг тэрэг; Польш “S-60” нисэх онгоц эсэргүүцэгч, 70,000 ширхэг сум; Чех калибрын сум, гаубиц, хуягт тээвэрлэгч Украинд нийлүүлэхээ мэдэгдсэн байна.
Нидерланд улс зэвсгийн багцаа баасан гарагт зарлахаар болжээ.
Пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалах яам мөн 2.5 тэрбум долларын шинэ тусламжийн багцаа зарлав. Шинэ багцад Украины хүсэж байсан танк багтаагүй боловч 59 ширхэг “Bradley” хуягт машин, 90 “Stryker” явган цэргийн тээвэрлэгч, “Avenger” агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад том жижиг сумнууд багтжээ.
АНУ тэргүүтэй гол холбоотнуудаас бүрдсэн Украины Батлан хамгаалах бүлгийн хурал өнөөдөр Германы Рамштайн агаарын баазад болох бөгөөд, энэ үеэр цаашид үзүүлэх цэргийн дэмжлэгийн талаар хэлэлцэх юм.
Ерөнхийлөгч Зеленский энэ уулзалтаар зэвсгийн цаашдын нийлүүлэлтийн талаар "хүчтэй шийдвэрүүд" гарна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Хэлэлцээрээр хүнд танк илгээх эсэх, хамгийн чухал нь тэднийг хэн нийлүүлэх вэ гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Украины талаас Германд үйлдвэрлэсэн "Leopard" танкийг барууны орнуудаас хүсээд байгаа. Танкийг фронтын шугам руу илгээхийн тулд үйлдвэрлэгч орны зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд одоогоор Польш, Финланд зэрэг улс Герман зөвшөөрвөл Киевт танк өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: BBC

#АНУ, #европ, #зэвсгийн тусламж, #Украины дайн,