АНУ өвчний тархалтыг таслан зогсоох зорилгоор тахлын эсрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ зарласнаас хойш бараг гурван жилийн дараа тавдугаар сарын 11-нд онц байдлаа цуцлахаар болсныг Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа даваа гарагт мэдэгджээ.
Ковид-19-тэй холбоотой үндэсний хэмжээний онц байдал, нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийг 2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трамп зарлаж байв. Харин Байден хүмүүст үнэ төлбөргүй шинжилгээ, вакцин, эмчилгээ хийлгэх боломжийг олгодог тус арга хэмжээг хэд хэдэн удаа сунгасан юм.
Даваа гарагт Цагаан ордны Удирдлага, төсвийн албаны мэдэгдсэнээр онц байдлын хугацаа ирэх саруудад дуусах бөгөөд үүнийг тавдугаар сарын 11 хүртэл сунгаад, дараа нь дахин сунгахгүй гэжээ.
Онц байдлыг цуцлахаар нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн арга хэмжээ мөн цуцлагдах бөгөөд тус арга хэмжээний хүрээнд засгийн газар Ковид-19-ийн вакцин, зарим шинжилгээ, тодорхой эмчилгээний төлбөрийг төлж ирсэн. Хугацаа дуусахад эдгээр зардлыг хувийн даатгал болон засгийн газрын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх юм.
АНУ-Мексикийн хилийг давж байгаад баригдсан Никарагуа, Куба, Хаити зэрэг улсын цагаачдыг Мексик рүү шууд буцаах тухай нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн заалт мөн цуцлагдана гэж Цагаан ордны Удирдлага, төсвийн алба мэдэгдэв.
Түүнчлэн холбооны зарим хөтөлбөрт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд заавал ковидын эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг АНУ-ын Конгресс хасахаар хэлэлцэж байгаа ч Байден уг хуулийн төсөлд хориг тавихаар төлөвлөж байгааг Цагаан ордны алба мэдэгджээ.
АНУ-д Ковид-19-ийн тохиолдол буурч байгаа ч тус өвчний улмаас өдөр бүр 500 гаруй хүн нас барсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #КОВИД-19, #онц байдал,