Хонконгийн захиргаа гурван жил гаруйн дараа амны хаалт зүүх шаардлагаа цуцлахаар болжээ.
Аялагчдыг эргүүлэн татах, бизнесийн салбарыг сэргээх, амьдралын энгийн хэв маягтаа эргэн орох зорилготой уг алхам нь лхагва гарагаас хэрэгжиж эхэлнэ гэж тус бүс нутгийн захирагч Жон Ли хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь дэлхийн хэмжээнд амны хаалт зүүх шаардлагыг мөрдсөөр байгаа сүүлийн газруудын нэг байсан юм.
Эмнэлэг, ахмадын асрамжийн газар болон бусад өндөр эрсдэлтэй газруудад амны хаалт зүүхийг шаардах эсэхээ байгууллагын удирдлага бие даан шийдэх эрхтэй байна.
Хонконг болон Макао сүүлийн гурван жилийн ихэнх хугацаанд Хятадын “тэг ковид” бодлогыг баримталсан. Хонконг нь өнгөрсөн жилээс эхлэн ковидын эсрэг хатуу дүрмээ хөнгөвчилж эхэлсэн боловч амны хаалт зүүх шаардлага нь 2020 оноос хойш тогтмол мөрдөгдөж иржээ.
“Бид энэ шийдвэрээ хамгийн тохиромжтой цаг үед гаргасан гэж бодож байна. Энэ нь Хонконг хэвийн байдалдаа эргэн орж байгааг илэрхийлэх дохио юм” гэж Ли олон нийтэд мэдэгдсэн байна.
Хөрш зэргэлдээ засаг захиргааны онцгой бүс Макао нь нийтийн тээвэр, эмнэлэг болон бусад цөөн хэдэн газраас бусад газарт амны хаалт зүүх шаардлагыг цуцалж байгаагаа хоёрдугаар сарын 26-нд зарласан.
Эх газрын Хятадад гадаа орчинд амны хаалт зүүхийг шаардахаа больсон ч нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал зэрэг нийтийн эзэмшлийн талбайд амны хаалт зүүхийг зөвлөсөн хэвээр байгаа юм.
Хонконгт олон нийтийн газар амны хаалт зүүх дүрмийг хатуу мөрдөж ирсэн ба дүрэм зөрчсөн тохиолдолд доод тал нь 1,000 долларын торгууль ногдуулдаг байжээ.
Сүүлийн саруудад Хонкогт мөн өөр хэд хэдэн томоохон хязгаарлалтын арга хэмжээг цуцалсан. Ялангуяа гадаадаас ирсэн хүмүүсийн тусгаарлалтын дэглэмийг цуцалсан нь оршин суугчид, тэдний хилийн чанад дахь гэр бүлийн гишүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчдээс сайшаал хүртээд байна.Эх сурвалж: CNBC