Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москва хотод хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны яриа хэлэлцээр хийнэ.
Үүнтэй холбогдуулан АНУ Ши Жиньпинийг Путинд шахалт үзүүлэхийг уриалсан байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Хятадын даргад хандан Оросын төрийн тэргүүнд Украинаас цэргээ гаргаж, дайны гэмт хэргээ зогсоох талаар шахалт үзүүлэхийг уриалжээ.
Кирби гал зогсоох хэлэлцээрийг хангалтгүй гэж хэлэв.
Тэрээр “Бид Ши Жиньпинийг Ерөнхийлөгч Путинд хандан Украины хот, эмнэлэг, сургуулиудыг бөмбөгдөхөө больж, дайны гэмт хэрэг, харгислалаа зогсоож, цэргээ татахыг шаардана гэж найдаж байна” гэж хэлсэн байна.
Кирби цааш нь “Гэвч үүний оронд Хятад улс Оросын цэргийн хүчийг Украины бүрэн эрхт нутаг дэвсгэрт үлдээх гал зогсоох уриалгаа давтаж магадгүй гэдэгт бид санаа зовж байна. Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах асуудлыг шийдээгүй аливаа гал зогсоох хэлэлцээр нь Оросын хууль бус түрэмгийллийг үр дүнтэй батлах болно” гэж мэдэгджээ.
Тэрээр мөн Володимир Зеленьскийтэй ярилцах замаар мөргөлдөөнийг зогсоох хүчин чармайлтад “бүтээлч үүрэг гүйцэтгэхийг” Шид уриалсан байна.
Орос бол Бээжингийн газрын тосны эх үүсвэр бөгөөд АНУ-ын эсрэг зогсох гол холбоотноо гэж үздэг.
Айлчлалын эхний өдөр хоёр удирдагч бие биенээ “хүндэт нөхөр” хэмээн нэрлэж байсан ба Шиг Москвад ирэхийн өмнө Путин Хятадын “People's Daily” сонинд “хоёр орны харилцаа АНУ-ын түрэмгий бодлогоос болж сулрахгүй” гэж ярьсан байдаг.
Даваа гарагт Ши, Путин нарын албан бус хэлэлцээр дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бол Путиний мэдэгдсэнээр өнөөдөр хоёр орны удирдагч Украины хямралыг зохицуулах тухай Бээжингийн санал болгосон 12 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцэх аж.
Одоогийн байдлаар Хятад улс Украины дайнд зориулж Орост технологи, худалдаанд суурилсан тусламж үзүүлж байгаа бол цаашид их бууны сум зэрэг зэр зэвсэг нийлүүлж магадгүй гэж барууныхан эмээж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #ши жиньпин,