Алдарт “BTS” хамтлагийн гишүүн Жимин нь “Like Crazy” дуугаараа АНУ-ын “Billboard” чартуудыг тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны соло уран бүтээлч болжээ.
Тэрээр дуугаа энэ долоо хоногт цацсан бөгөөд тэр даруйдаа борлуулалт, үзэлт, радиогоор цацагдсан тоогоороо “Billboard Hot 100” жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн байна.
Өдгөө 27 настай Жимин өөрийн амжилтаа “Instagram”-ын 49 сая дагагчтайгаа хуваалцжээ.
Түүний харьяалагддаг “BTS” хамтлаг нь 2020 онд “Billboard”-ын чартуудыг тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болж байв.
Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй тус хамтлагийн гишүүд өнгөрсөн жил хэсэг хугацаанд завсарлага авч, тус тусын төслүүдэдээ анхаарахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ. Хамтлагийн зарим гишүүд одоо цэргийн алба хааж байна.
Жиминий “Like Crazy”-ийн амжилт нь “BTS” хамтлагийн дэлхий даяарх шүтэн бишрэгчид хэр тогтвортой, тууштай болохыг харуулж байна гэж салбарын ажиглагчид үзэж байна.
“BTS”-ийн “Dynamite”, “Butter” зэрэг зургаан дуу АНУ-д хит болж байсан бөгөөд тус улс дахь хамгийн алдартай К-Поп хамтлагт тооцогддог.
“IFPI”-ийн мэдээлснээр Жимин, РМ, Жонгүг, Жин, Суга, Ж-Хөүп болон Ви нарын долоон гишүүнээс бүрдсэн хамтлаг нь өнгөрсөн жилийн дэлхийн хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлчдийн жагсаалтад Тэйлор Свифтийн араас хоёрдугаарт бичигдсэн байна.
Өмнөх жил нь цомгийнхоо борлуулалтаар уг жагсаалтыг тэргүүлж байв.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559