Украины дайн болон бусад сэдвийг хамарсан, "нууц" болон "маш нууц" гэж ангилсан АНУ-ын Пентагонд харьяалагдах олон арван тагнуулын баримт бичгүүд задарсан.
Орос, Украин зэрэг зарим улс алдагдсан тагнуулын баримт бичгийг үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа бол АНУ-ын албаны хүмүүс зарим файлыг өөрчилсөн байх магадлалтай гэж мэдэгдээд байгаа.
"Reuters" агентлагийн хянасан баримтуудын дунд 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн “Донбассын төлөөх тулаан 2023 он дуустал мухардмал байдлаас гарч чадахгүй” гэсэн гарчигтай файл байжээ. Уг баримт бичигт бүс нутгийг эзлэх Оросын зорилго бүтэлгүйтнэ гэж дүгнэсэн байна.
Оросын байрлалыг харуулсан нууц газрын зураг дээр “Оросын Донбассыг устгах кампанит ажил мухардалд орж, улмаар 2023 онд бүс нутгийг бүхэлд нь эзлэх Москвагийн төлөвлөгөөнд саад болж магадгүй” гэж бичсэн байна.
Түүнчлэн дайныг 2023 оноос хойш удаан үргэлжилж болзошгүй гэж дүгнэжээ.
“Орос/Украин - Байлдааны тогтвортой байдал болон хохирлын үнэлгээ” гарчигтай баримт бичигт дурдсанаар Оросын 35,500-43,000 цэрэг байлдааны ажиллагаанд алагдаж, 154,000-180,000 цэрэг шархадсан байна.
Харин Украины 15,500-17,500 цэрэг байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдэж, 109,000-113,500 цэрэг шархадсан гэж дурджээ.
Энэ тоо нь Москва болон Киевийн албан ёсоор мэдэгдсэн хохирлын тооноос 10 дахин их байгаа юм.
АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хороо, Батлан хамгаалахын тагнуулын агентлаг мөн Орос, Украины байлдааны тогтвортой байдлыг "дунд зэрэг" гэж үнэлсэн бөгөөд энэ нь хоёр улс хэсэг хугацаанд үргэлжлүүлэн тулалдах боломжтой гэсэн үг аж.
Батлан хамгаалахын тагнуулын баримт бичгүүдэд дурдсанаар Орос улс зарим бүс нутагт бие бүрэлдэхүүний хувьд давуу талтай ч Украин илүү олон танк, хуягт тээвэрлэгчтэй байна.
Тодруулбал, Оросын зэвсэгт хүчин дайнд 2,048 танк, 3,900 хуягт тээвэрлэгч, Украин 468 танк, 1,020 хуягт тээвэрлэгчээ алдаж, Украин 802 танк, 3,498 хуягт тээвэрлэгч, Орос улс 419 танк, 2,928 хуягт тээвэрлэгчтэй болсон байна.
Баримт бичигт өгүүлснээр Орос улс сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах хүчээрээ Украинаас давуу талтай байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #дайны хохирол,