Пүрэв гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөл хуралдаж, Ковид-19-тэй холбоотой тогтоосон онц байдлын статусыг хэвээр хадгалах эсэхийг шийдэх гэж байна.

Онц байдал тогтоох нь цар тахлын хариу арга хэмжээнд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой бөгөөд ДЭМБ анх 2020 оны нэгдүгээр сарын 30-нд ковидын эсрэг хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлаж байв. Түүнээс хойш гурван сар тутамд мэргэжилтнүүд хуралдаж, уг статусыг сунгасаар байсан юм.

Гэсэн хэдий ч сүүлийн үед АНУ зэрэг хэд хэдэн орон дотоодын онц байдлын дэглэмээ цуцалж эхлээд байна. Мөн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс олон улсын онц байдлыг энэ онд цуцална гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын зөвлөхүүд болон гадны шинжээчдийн хэлснээр уг зөвлөл ямар замаар шийдвэр гаргах талаар хараахан зөвшилцөлд хүрээгүй байна.

ДЭМБ-ын шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд байдаг Нидерландын вирус судлаач, профессор Марион Коопманс “Онц байдал цуцлагдаж магадгүй, гэхдээ ковид нь нийгмийн эрүүл мэндийн томоохон сорилт хэвээр байгааг мэдэгдэх нь чухал юм” гэж “Reuters”-т ярьжээ. Хэлэлцүүлгийн өмнө тэрээр ямар нэг таамаг дэвшүүлэхээс татгалзсан байна.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр “олон улсад анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн онц байдал” буюу “PHEIC” статусыг цуцлах нь дэлхий дахинд санхүүжилт болон олон улсын хамтын ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэв. Өөр нэг эх сурвалж вирусийн урьдчилан таамаглах боломжгүй байдлын улмаас энэ шатанд таамаг дэвшүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын зөвлөлд багтаагүй ч Өмнөд Африкийн засгийн газарт хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгч байсан, ковидын тэргүүлэх мэргэжилтэн, профессор Салим Абдоол Карим “Бид тахал өвчнөөс гараагүй ч тахлын өөр шатанд ирсэн” гэж хэлэв.

Тэрээр ДЭМБ-ыг онцгой байдлын статусаа цуцалсан ч засгийн газруудыг шинжилгээ, вакцинжуулалт, эмчилгээний хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.

Харин зарим мэргэжилтнүүд ХДХВ, сүрьеэ гэх мэт эрүүл мэндэд заналхийлж буй бусад өвчнүүдтэй адил ковидтой зэрэгцэн амьдрах цаг болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #КОВИД-19, #Коронавирус, #онц байдал,