Хэн нэгнийг дайны гэмт хэрэгтэн гэж зарлах нь хялбар зүйл биш аж. Дайны гэмт хэрэгтэн гэж хэн бэ, тэднийг хэрхэн шийтгэх ёстой вэ гэдгийг тодорхойлох тодорхойлолт, үйл явц байдаг байна.

Дайны гэмт хэрэгтэнд дэлхийн удирдагчдын баталсан зэвсэгт мөргөлдөөний хуулийг зөрчсөн хэн бүхнийг хамааруулдаг байна. Дэлхийн 2-р дайны дараа Женевийн конвенцын хүрээнд уг дүрмийг баталж байжээ.

Энэхүү дүрмийн гол зорилго нь тулалдаанд оролцохгүй байгаа болон эмч, сувилагч, шархадсан цэргүүд, олзлогдогсод зэрэг тулалдах боломжгүй болсон хүмүүсийг хамгаалах явдал юм. Гэрээ болон протоколд хэнийг онилж болох, ямар зэвсэг хэрэглэж болохыг заасан байдаг ба үүнд химийн болон биологийн бодис зэрэг зарим төрлийн зэвсгийг хориглодог байна.

Тэгвэл дайны гэмт хэрэгт үндэслэлгүйгээр санаатай аллага үйлдэх, эд хөрөнгө их хэмжээгээр устгах, завших зэргээр конвенцуудыг ноцтой зөрчсөн үйлдлийг тооцдог байна. Дайны бусад гэмт хэрэгт энгийн иргэдийг зориудаар онилох, хэт их хүч хэрэглэх, амьд бамбай ашиглах, барьцаалах зэрэг орно.

Мөн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) аливаа энгийн иргэдийн эсрэг чиглэсэн өргөн хүрээтэй буюу системчилсэн халдлагын хүрээнд үйлдэгдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүдэг байна. Үүнд аллага, хоморголон устгах, албадан шилжүүлэх, эрүүдэн шүүх, хүчин, бэлгийн боолчлол зэрэг ордог.

Путины хувьд түүнийг дайны гэмт хэрэгтэн гэж тодорхойлох хамгийн боломжит арга бол үүрэг даалгавар өгсөн хариуцлагыг нь үүрүүлэх явдал юм. Хэрэв цэргийн удирдлага гэмт хэрэг үйлдэх тухай тушаал өгсөн, эсвэл энэ талаар мэддэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар юу ч хийгээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээх боломжтой.

Тэгвэл хэн, хаана дайны гэмт хэргийг шүүх вэ гэдэг нь бага зэрэг ярвигтай аж. Дээр дурдсанчлан ОУЭШ хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүдэг бол НҮБ-ын комисс мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг олон улсын дайны гэмт хэргийн шүүхэд шилжүүлэх боломжтой.

Мөн НАТО, ЕХ, АНУ зэрэг улс орон эсвэл бүлгүүд нэгдэж шүүх ажиллагааг явуулах боломжтой байдаг. Эцэст нь, дайны гэмт хэргийн тухай өөрийн хуультай улс орнууд Путины хэргийг шүүх боломжтой байна. Жишээлбэл, Герман улс Путиныг аль хэдийн шалгаж эхэлжээ. Харин АНУ-д ийм хууль байдаггүй, гэхдээ геноцид, эрүүдэн шүүх, насанд хүрээгүй хүнийг цэрэгт элсүүлэх зэрэг үйлдлүүдийг хамарсан зүйл заалт байдаг.

Путиныг хаана шүүх нь одоогоор тодорхойгүй байна. Орос улс ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрдөггүй ба Гааг дахь шүүхийн төв байр руу сэжигтнийг илгээхгүй байх магадлалтай. АНУ ч шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд Путиныг НҮБ-аас сонгосон улсад эсвэл холбогдох улс орнуудын консорциумд шүүж магадгүй. Гэхдээ Путиныг ямарваа шүүхийн өмнө аваачих нь хүндрэлтэй байх болов уу.

Эх сурвалж: The Guardian

#Дайн, #дайны гэмт хэрэг, #ОРос, #ОХУ, #Путин, #УКраин,