НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон барууны орнуудаас Украинд нийлүүлж буй зэвсгийн асуудлаар Оросын хүсэлтийн дагуу пүрэв гарагт хуралдсан байна.

Энэ үеэр НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд одоогоор Оросын Курск мужид Хойд Солонгосын 8,000 цэрэг байгаа гэсэн тагнуулын мэдээлэл хүлээн авснаа мэдэгдэв.

Оросын элч төлөөлөгчөөс маш хүндэтгэлтэй асуух асуулт байна: Орос улс нутаг дэвсгэрт нь БНАСАУ-ын цэрэг байхгүй гэсэн байр суурьтай хэвээр байна уу? гэж Вүүд асуужээ.

Аюулгүйн зөвлөл дахь Оросын төлөөлөгч Вүүдийн асуултад хариулт өгөөгүй байна. Москвагийн зүгээс Хойд Солонгосын цэргүүдийн талаар мэдээллийг шууд үгүйсгээгүй ч баталгаажуулаагүй. Харин Хойд Солонгосын албаныхан эхлээд уг мэдээллийг няцааж байсан ч дараа нь цэрэг оруулах санааг олон улсын хууль тогтоомжид нийцсэн хэмээн хамгаалах болсон.

Орос Украин руу түрэмгийлснээс хоёр жил гаруйн дараа буюу энэ оны наймдугаар сард Украины арми Оросын хилийн Курск муж руу дайрч, тэндээ тодорхой хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа. 

Хойд Солонгос улс цэргүүдээ Украины эсрэг байлдуулахаар Орос руу илгээсэн нь НҮБ-ын тогтоол, дүрмийг зөрчсөн үйлдэл гэж АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Украин болон бусад улс орнууд үзэж байна.

Мөн пүрэв гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Вашингтон Бээжинг Оросын батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн баазад томоохон хэмжээний дэмжлэг үзүүлж байна гэж буруутгасны дараа АНУ, Хятад хоёр маргалдсан байна.

Хятад улс Европт сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй томоохон дайныг үргэлжлүүлэх боломжийг Орост олгож байгаа цагт энх тайвны дуу хоолой гэж өөрийгөө тодорхойлох нь утгагүй. Хятадын Орост үзүүлж буй дэмжлэг шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд Хятадын дэмжлэг дайныг уртасгаж байна гэж Вүүд хэлэв.

Хариуд нь НҮБ-д суугаа Хятадын Элчин сайдын орлогч Гэн Шуан Хятад улс Украины мөргөлдөөнд оролцож буй аль ч талд зэвсэг өгөөгүй бөгөөд давхар хэрэглэгдэх боломжтой бүтээгдэхүүнийг дэлхийн дүрэм журмын дагуу хатуу зохицуулж байгааг хэлсэн байна. Эсрэгээрээ Вашингтоныг айдас түгшүүр бий болгож, хуурамч заналхийлэл үүсгэж, мөргөлдөөнийг өөгшүүлж байна гэж буруутгав.

Гэн Шуан мөн Украины асуудлаар Хятадыг гутаан доромжилж, энэ асуудлаар Хятадын компани, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах АНУ-ын практикийг бид эсэргүүцэж байнагэж хэлсэн байна.

Саяхан АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг тойрон гарахад нь Москвад тусалж буй Хятад зэрэг 10 гаруй орны 400 орчим аж ахуйн нэгж, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ зарласан юм.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ОРос, #Курск муж, #Хойд Солонгосын цэрэг,