Украинд Оросын талд байлдсаныхаа төлөө энэ онд 3,300 гаруй гадаадын иргэн Оросын иргэншил авсан болохыг тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк мэдэгджээ.

Ням гарагт Telegram”-д хийсэн нийтлэлдээ Волк Украинд Оросын армийн хамт хөлсний цэргийн хувиар тулалдсаныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлд ороод байсан хөрш орны гадаадын иргэд”-ийг Оросоос албадан гаргахаас нь сэргийлж, тэдэнд тусламж үзүүлсэн Дотоод хэргийн яамны хамт олноо магтсан байна 

Цааш нь Энэ он гарснаас хойш ... 3,344 гадаадын иргэн ижил үндэслэлээр иргэний харьяалалтай болсон гэж мэдэгдэв.

Нэгдүгээр сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын Зэвсэгт хүчин болон харьяа цэргийн ангиудад байлдаж байгаа гадаадын иргэдийн иргэншил олгох үйл явцыг түргэсгэх тухай зарлигт гарын үсэг зурсан.

Оросын армид алба хааж буй гадаадын иргэдийн эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг эх нь иргэний харьяаллын хялбаршуулсан журамд хамрагдах эрхтэй. 

Хуулийн дагуу Оросын эрх баригчид цэргүүд болон тэдний ар гэрийнхний иргэншил авах хүсэлтийг нэг сар хүртэлх хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй.

Уг хялбаршуулсан иргэний харьяаллын журам нь хөлсний цэргээр ажилласныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй тулгарсан, засгийн газрынхаа сэрэмжлүүлгийг үл харгалзан Украинд Москвагийн төлөө тулалдаж буй Төв Ази дахь хуучин ЗХУ-ын орнууд болон дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын орнуудын иргэдэд чиглэсэн юм. 

Эх сурвалж: The Moscow Times

#Украины дайн, #Оросын иргэншил,