Халдлага эхэлснээс хойш Оросын армийн 18500 орчим цэрэг амь үрэгдсэн гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Орос улс хоёрдугаар сарын 24-нд халдан довтолсноос хойш 676 танк, 1858 хуягт машин, 150 байлдааны онгоц, 134 нисдэг тэргээ алдсан гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб “Facebook” хуудсаараа мэдэгдэв.
Харин Оросын Батлан хамгаалах яам нийт 1351 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 3825 хүн шархадсан гэж гуравдугаар сарын 25-нд мэдээлснээсээ хойш тоо баримтыг дахин шинэчлээгүй байна.
Гуравдугаар сарын 21-нд Кремлийг дэмжигч “Комсомольская правда” сонин Батлан хамгаалах яамнаас иш татан Орос 9,861 цэргийн албан хаагчаа алдсан гэж мэдээлсэн боловч хожим нь нийтлэлээ устгасан билээ.
Сонины нийтэлсэн дээрх тоо нь АНУ-ын тагнуулынхны тооцоолж байгаагаас ч давсан тоо юм.
Эх сурвалж: BBC