Эхийн үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэлзүйн аудитын үр дүн, зөвлөмж танилцуулах хурал эхэллээ. 

Хурлыг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ж.Отгонбаатар, НҮБ-ын ХАС-ийн бэлгийн болон нөхөн үржихүйн хөтөлбөрийн шинжээч Б.Цэдмаа нар нээж үг хэллээ. Энэ удаагийн хурлаар эхийн үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэлзүйн аудитын үр дүнг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Нийслэлийн амаржих газруудын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, зөвлөх эмч нар, чанарын менежерүүд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эрдэмтэн, судлаач нар оролцож, МУ-ын  Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Мөнгөн, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор Х.Цолмон, АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Э.Баярмаа нар илтгэл хэлэлцүүлж байна.

#ЭХЭМҮТ, #Эхийн үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэлзүйн аудитын үр дүн,