АНУ-ын зүүн эрэгт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарсны улмаас Мэрилэнд, Виржиниа, Баруун Виржиниа, Канзас, Миссури, Кентакки, Арканзас зэрэг долоон мужид онц байдал зарлаад байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас болоод амиа алдсан хүний тоо зургаад хүрчээ. Хойд Каролина, Канзас, Виржиниа мужид хүмүүс зам тээврийн ослоор нас барсан бол Техас, Миссури мужид мөн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Шуурганы улмаас 2,000 гаруй нислэг цуцлагдаж, 6,500 орчим нислэг хойшлогджээ.
Мөн даваа гарагийн үдийн байдлаар 260 мянга гаруй хүн цахилгааны хязгаарлалтад өртсөн байна.
Цаг уурчдын мэдээлснээр зүүн эрэгт дахин нэг өдөр цас орох төлөвтэй байгаа ч Арктикийн хүйтэн цаг агаар тус улсын зарим хэсэгт дахин хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Даваа гарагт нийслэл Вашингтон ДС хотод ойролцоогоор 13-23 см цас орсон бол ойролцоох Мэрилэнд, Виржиниа мужуудад 30 хүртэл см цас оржээ. Хотод мягмар гарагийн өглөө хүртэл цаг агаарын онц байдал зарласан байна.
Хүүхдүүд Христийн Мэндэлсний Баярын болон Хануккагийн амралтын дараа даваа гарагт хичээлдээ явах ёстой байсан ч Мэрилэндээс Канзас хүртэлх мужуудад сургуулиуд хаалттай хэвээр байна.
Их хэмжээний цас орсны улмаас зам дээр аюултай нөхцөл байдал үүссэн бөгөөд Миссури мужид ням гарагт наад зах нь 365 хүн осолдож, олон арван хүн бэртэж, наад зах нь нэг хүн амиа алдсан талаар тус мужийн хурдны замын эргүүл мэдээлэв.
Хамгийн их хохирол амссан Канзас мужид цасан шуурганаас болоод хоёр хүн автомашины ослоор амиа алдсан байна. Техас мужийн Хьюстон хотод даваа гарагийн өглөө автобусны буудлын ойролцоогоос осгож нас барсан хүн олдсон тухай албаны хүмүүс мэдэгдэв.
Шөнө дундаас даваа гарагийн өглөөний хооронд 300 осол бүртгэгдсэн Виржиниа мужийн эрх баригчид бүс нутгийн оршин суугчдыг автомашин жолоодохгүй байхыг анхааруулжээ. Тус мужид наад зах нь нэг жолооч амиа алдсан байна.
Цаг уурын “MyRadar”-ын мэдээлснээр Канзас хотод сүүлийн 32 жилд бүртгэгдээгүй их хэмжээний цас оржээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #цасан шуурга,