Мягмар гарагийн өглөө Хятадын уулархаг Төвөдийн бүсэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас наад зах нь 53 хүн амиа алдаж, 62 хүн бэртэж гэмтсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр Төвөдийн ариун Шигацэ хотод орон нутгийн цагаар 09:00 цагийн орчимд болсон газар хөдлөлт 7.1 магнитудын хүчтэй байсан ба голомт нь 10 километрийн гүнд байжээ.

Газар хөдлөлт хөрш Балба болон Энэтхэгийн зарим хэсэгт мэдрэгдсэн байна. 

Шигацэ бол Төвөдийн хамгийн ариун хотуудын нэг юм. Төвөдийн буддизмын гол төлөөлөгч, оюун санааны эрх мэдлийн хувьд Далай ламын дараа ордог Панчен лам тус хотод оршин суудаг байна.

Хятадын төрийн хэвлэлээр газар хөдлөлтийн хүчийг 6.8 магнитуд байсан бөгөөд чичирхийллийн нөлөөгөөр 1,000 гаруй байшин эвдэрч сүйдсэн гэж мэдээлжээ. 

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн судлаач Зян Хайкун хүчтэй газар хөдлөлтийн дараа давтамжтай чичирхийлэл болдгийг сануулаад, ойролцоогоор 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож магадгүйг үндэсний телевизээр анхааруулсан байна.

Бүс нутагт цахилгаан, ус тасарсан бөгөөд Хятадын Агаарын цэргийн хүчин гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах ажиллагаа эхлүүлжээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажилд бүх талын хүчин чармайлт гаргахыг уриалаад, гамшигт өртсөн бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна.

Балбад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй болохыг Эверестийн ойролцоох Балбын Намче бүс нутгийн албаны хүн мэдэгджээ.

Энэтхэг болон Евразийн тектоник хавтангийн гол хагарлын ойролцоо оршдог тус бүс нутаг нь газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй бүсэд тооцогддог. 2015 онд Балбын нийслэл Катмандугийн ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох үед 9,000 орчим хүн амиа алдаж, 20 мянга гаруй хүн бэртэж гэмтэж байв.

Эх сурвалж: BBC

#Газар хөдлөлт, #Төвөд, #ХЯтад, #Шигацэ,