Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд Улаанбаатар-Зуунмод чиглэл, Улаанбаатар-Жаргалант чиглэлд авто тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, хоршоодын удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар үүссэн нөхцөл байдлын асуудлыг шийдэх зорилгоор ажлын баг байгууллаа.
Уулзалтаар Улаанбаатар-Зуунмод, Улаанбаатар-Баянчандмань-Жаргалант чиглэлд тээврийн жолооч нарын дунд танил талаа ашиглан том тээвэр оруулах, монополдох, цагаар шахах зэрэг дотоод зөрчил, үл ойлголцол үүсээд буй нөхцөл шалтгаан, мөн хулгайн тээврийн асуудлаар олон талын байр сууриа илэрхийллээ.
Зуунмод сумын ЗДТГ, Төв аймгийн Авто тээврийн газар, Авто тээврийн Үндэсний төвийн гурвалсан гэрээний хүрээнд хүн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм.
Уулзалтын үр дүнгээр авто тээврийн газраас тээврийн үйлчилгээнд хийх хяналт, үйлчилгээг сайжруулах, цагийн хуваарилалт, хулгайн тээврийн асуудалд онцгой анхаарч, удирдлага зохион байгуулалтаар хангах, жолооч, хоршоод бие биетэйгээ уулзаж ойлголцох, зөвшилцөх, үүсээд буй нөхцөл байдалд бодитоор хандах, байгуулсан гэрээг эргэн харах, холбогдох шат дамжлагаар ажлын баг асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэрт зөвшөөрөлтэй 20 машин үйл ажиллагаагаа явуулж байна.

#ТӨВ,