Хятадын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож түрүүлжээ.
36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ. Манай улсаас дөрвөн баг оролцоход хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.
Тэгвэл өчигдөр Харбин хотод 27 дахь удаагийн цасан сийлбэрийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Орос, Казахстан, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Эквадор, Индонези, Испанийн 100 сийлбэрч оролцож байгаа аж.

#Харбины мөсөн сийлбэрийн тэмцээн, #Монголын сийлбэрчид амжилттай оролцож түрүүлжээ, #мөсөн сийлбэр,