Оросын баруун хэсгийн Курск мужид Украин шинээр довтолгоо эхлүүлсэн болохыг Орос ням гарагт мэдэгдэв.

Оросын Батлан ​​хамгаалах яам өөрийн цэргүүдийг Украины довтолгоог няцааж байна гэж мэдэгдсэн ч Оросын цэргийн блогчид Оросын талыг хүнд байдалд орсон гэж таамаглаж байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Telegram” хуудсандаа Курск хотоос “сайн мэдээ” ирсэн гээд, “Орос хүртэх ёстойгоо хүртэж байна” гэж бичжээ.

Украины Худал мэдээлэлтэй тэмцэх албан ёсны төвийн тэргүүн Андрей Коваленко мөн Оросын цэргүүд хэд хэдэн газарт халдлагад өртсөн талаар “Telegram”-д бичсэн байна.

Оросын албаныхны мэдэгдсэнээр Украин 06:00 цагийн орчимд Бердин тосгоны ойролцоо хоёр танк, мина цэвэрлэх машин, 12 хуягт байлдааны машинаар довтолжээ.

“Оросын хүчний Хойд бүлэглэл их буу болон агаарын дэмжлэгтэйгээр Украины Зэвсэгт хүчний довтолгооны ангиудыг бут цохисон” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Мөн мэдэгдэлд Украины хоёр удаагийн халдлагыг няцаасан талаар дурджээ.

Харин Москвагийн Украин дахь түрэмгийллийг дэмждэг боловч ухралт, бүтэлгүйтлийг нь шүүмжилж ирсэн Оросын алдартай дайны блогчид Оросын цэргийн хүч санаачилгыг гартаа авах гэхээсээ илүүтэй хамгаалалтын байдалд байгаа талаар мэдээлсэн байна.

Өөр нэг нөлөө бүхий блогчин Юрий Подоляк Оросын ангиуд алдаа гаргасныхаа дараа нөхцөл байдлыг хяналтдаа авч, бүс нутгийн нийслэл Курскийг чиглэсэн хурдны замын хойд хэсэгт Украины цэргүүдийг бүсэлсэн гэж мэдээлэв.

Мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейн хүмүүст зөвхөн албан ёсны эх сурвалжид итгэхийг уриалж, нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдад зөвшөөрөлгүйгээр аюултай бүс рүү буцахгүй байхыг анхааруулжээ.

Одоогийн байдлаар Орос Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчмыг хянаж байгаа боловч Украин Оросын газар нутгаас тодорхой хэсэгт хяналтаа тогтоогоод таван сарын нүүрийг үзэж байгаа.

Мөн аль аль нь энхийн хэлэлцээрт бэлтгэх зорилгоор АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампыг нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөхөөс өмнө тулааны талбарт тактикийн давуу тал бий болгоход анхаарлаа хандуулсаар байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Курск муж,