Энэ сарын 15 буюу өнөө өглөө "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Өглөөний 07:58 цагт ослын дуудлага ирсэн. "Ланд Круизер" 200 болон "Приус" маркийн гурван автомашин гээд нийт дөрвөн машин мөргөлдсөн. Хэргийн газар ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч үзлэг хийж, акт тавин зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна" гэж мэдээллээ.

Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ирж үзээд осолд өртсөн иргэдийн биеийн байдал хэвийн байсан тул авч яваагүй аж.

#осол,