Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж дарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бүс нутгийн уул уурхай, металлургийн кластер хэлбэрээр хөгжүүлэх талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгалаа.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллаганд аудитын шалгалт хийлгэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай явуулахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

#Дарханы Төмөрлөгийн үйлдвэр,