Энэтхэг, Пакистаны зарим хэсэгт агаарын хэм хэт өндөр байгаа бөгөөд ойрын өдрүүдэд хоёр улсын хилийн дагуу энэ байдал үргэлжилсээр Цельсийн 49 хэм хүрэх төлөвтэй байна.
Украины дайн дэлхийн хүнсний хямралыг өдөөсөн энэ үед хэт халалт нь улаан буудайн ургац төдийгүй олон сая хүний эрүүл мэндэд заналхийлж байна. Тус бүсэд ажиллаж амьдардаг хүмүүсийн хувьд өглөөний 10 цагаас хойш гадаа орчинд ажил хийх боломжгүй болжээ.
Энэтхэгийн цаг уурын албаны мэдээлснээр тус улсад цаг агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр температур гуравдугаар сард бүртгэгдэв. Дөрөвдүгээр сард энэ байдал үргэлжилсэн бөгөөд эдгээр бүс нутагт ийм хүчтэй халууны давлагаа 5, 6-р сар хүртэл ажиглагддаггүй байна.
Түүнчлэн мягмар гарагт Пакистаны Даду хотод агаарын хэм Цельсийн 46 хэм хүрч, тухайн өдөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн дулаан өдрийн дээд амжилтыг тогтоожээ. Энэ долоо хоногт агаарын хэм үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна.
Энэтхэгийн газар тариалангийн бүс гэнэтийн халалтад ихээр өртөж байгаа ба ургацын хэмжээ 15-20 хувиар буурч магадгүй гэж Делид төвтэй Бодлогын судалгааны төвийн ахлах ажилтан Хариш Дамодаран тайлбарлав.
Энэ үеэр Украинд үргэлжилж буй дайны улмаас ирэх жил гэхэд 8-13 сая хүн хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдэв. Тэр дундаа Украинаас улаан буудайн ихэнх хэсгийг хангадаг Африкийн улс орнуудын тээвэрлэлт аль хэдийн зогсжээ.
Энэ сарын эхээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Энэтхэг улс Оросын түрэмгийллийн улмаас үүссэн хомсдлыг бууруулахын тулд арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгдэж байв. Хоёр улс дэлхийн нийт улаан буудайн экспортын бараг гуравны нэгийг эзэлдэг.
Улаан буудайн ургацын нийт хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа ч хэт халалтын улмаас энэ амлалт биелэх эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Эх сурвалж: NBC

#Пакистан, #хэт халалт, #Энэтхэг,