Лхагва гарагт Канадын хууль тогтоогчид санал нэгтэйгээр Украинд хийсэн Оросын халдлагыг “геноцид” гэж нэрлэж, парламентын гишүүд “хүн төрөлхтний эсрэг системтэй, асар их хэмжээний дайны гэмт хэрэг үйлдэж байгааг нотлох олон баримт бий” гэж мэдэгдэв.

Канадын Нийтийн танхимын саналд дурдсанаар Оросын үйлдсэн дайны гэмт хэрэгт олон нийтийг хамарсан харгислал, Украины энгийн иргэдийг санаатайгаар хөнөөх, цогцсыг гутаан доромжлох, Украины хүүхдүүдийг албадан шилжүүлэх, эрүүдэн шүүх, бие махбодод гэмтэл учруулах, сэтгэл санааны хохирол учруулах, хүчин зэрэг үйлдлүүд багтаж байна.

Энэ сарын эхээр Ерөнхий сайд Жастин Трюдо Украин дахь Оросын үйл ажиллагааг геноцид гэж тайлбарлах нь “туйлын зөв” гэж мэдэгдсэн билээ.

Хоёрдугаар сарын 24-нд Украин дахь мөргөлдөөн эхэлснээс хойш Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан орнуудын тоонд Канад улс багтаж байна. Хамгийн сүүлд лхагва гарагт Украины зүүн хэсэгт орших Донбассын зарим бүс нутгийг өөртөө нэгтгэх Оросын оролдлогод оролцсон 203 хүний эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Мөн лхагва гарагт Канад улс Молдавын баруун хэсэг дэх Приднестровийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлтэй гэж үзэн аяллын зөвлөмжөө өөрчилсөн байна. Үүнд Канадын иргэдийг Молдав руу зорчихдоо болгоомжтой байж, Приднестров руу явахгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн Канадын засгийн газар хориг арга хэмжээний тухай хуулиа өөрчилснөөр Оросоос хураан авсан болон хориг арга хэмжээ тогтоосон эд хөрөнгийг Украины сэргээн босголтод, эсвэл Оросын түрэмгийллийн улмаас хохирсон хүмүүст зарцуулах боломжтой гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#Канад, #ОРос, #ОХУ, #УКраин, #Украины дайн,