Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Британийн “Times” сонины редакцыг Оросын генералын аллагын тухай нийтлэлийнх нь төлөө хууль ёсны цэргийн бай гэж тодорхойлжээ. 

“Times” сонин нийтлэлдээ дэслэгч генерал Игорь Кирилловыг хөнөөсөн явдлыг Украины өөрийгөө хамгаалсан хууль ёсны үйлдэл гэж тодорхойлсон нь Медведевийг бухимдуулахад хүргэсэн бололтой.

“Оросын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс үргэлж хамсаатантай байдаг. Тэд мөн одоо хууль ёсны цэргийн бай болж байна. Энэ ангилалд редакцынхаа ард хулчийгаад нуугдаж байсан The Times-ын өрөвдөлтэй цөөврүүдийг ч багтааж болно. Энэ нь хэвлэлийн удирдлагын баг бүхэлдээ багтана гэсэн үг” гэж Медведев Telegram сувагтаа бичжээ. 

Мөн тэрээр тус сонины сэтгүүлчдийг Лондонд юу ч тохиолдож болох тул болгоомжтой байх хэрэгтэй гэж сүрдүүлсэн байна.

Медведевийн мэдэгдлийн талаар Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Times”-ын сэтгүүлчдийг заналхийлж байгаа нь цөхрөлийн шинж гэж X”-д бичжээ.

Ламми “Times” сонин уншиж буй зургийнхаа хажууд Манай сонинууд Британийн үнэт зүйлс болох эрх чөлөө, ардчилал, бие даасан сэтгэлгээг төлөөлдөг гэж бичсэн байна. 

Их Британийн Ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгчөөс Медведевийн тайлбарын талаар асуухад Энэ бол Путиний засгийн газраас гардаг цөхрөнгөө барсан үг хэллэгүүдийнх нь л нэг гэж хариулав.

Үргэлжлүүлэн Оросоос ялгаатай нь чөлөөт хэвлэл бол манай ардчиллын тулгын чулуу бөгөөд бид Оросын зүгээс ирж буй аливаа заналхийллийг маш нухацтай авч үздэг гэж нэмж хэлсэн байна.

Медведев Оросын дайныг хамгийн тууштай дэмжигчдийн нэг бөгөөд Telegramдээр барууны эсрэг ширүүн мэдэгдэл хийдгээрээ алдартай болсон. Үүнийг зарим ажиглагчид улс төрийн ач холбогдлоо хадгалах гэсэн цөхөрсөн оролдлого гэж үздэг.

Гэсэн хэдий ч Медведев Путиний итгэлт хүн хэвээр байгаа ба саяхан Оросын гол холбоотнуудын нэг болох Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр Бээжинд айлчилсан юм.

Эх сурвалж: The Guardian

#Дмитрий Медведев, #Times, #цэргийн хууль ёсны цэргийн бай,