Украины арми Оросыг ойрын хугацаанд Молдав руу довтолж магадгүй гэж таамаглаж байна.

Их Британийн “Times” сонин Украины тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлснээр Орос Молдав руу довтолсноор Украины Одесса хотыг баруун талаас нь түрэмгийлэх боломжтой болно.

Эх сурвалжийн хэлснээр Москва Молдавыг хяналтандаа байлгаж чадвал Одесса хотыг хялбар эзэлж чадах бөгөөд Молдавын арми хэдхэн мянган цэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Оросыг дэмжигч Молдаваас салан тусгаарласан Приднестров мужид дэлбэрэлт болсны дараа хурцадмал байдал хэдийнээ нэмэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Приднестровийн нийслэл Тирасполь хотын засгийн газрын байрууд халдлагад өртсөн тухай Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн. Дараагийн өдрүүдэд Украины хилийн ойролцоох Оросын радио станцуудыг нэвтрүүлдэг радио цамхаг дэлбэрэлтэд өртөж, Оросын зэвсгийн агуулах байрладаг тосгонд халдлага болсон гэж тус яам мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

#Дайн, #молдав, #ОРос, #Оросын дайн, #ОХУ, #УКраин, #Украины дайн,