Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсан байна. Энэ үеэр Путин барууны орнууд Ерөнхийлөгч Володимир Зеленскийд илүү их шахалт үзүүлж, түүний армид зэвсэг нийлүүлэхээ зогсоосноор Украины дайныг зогсооход тусалж чадна гэж хэлжээ.
Барууны орнууд Украиныг Оросын эсрэг тэмцэлд зэвсгээр хангаж байгаа бөгөөд мягмар гарагт Их Британи 376 сая долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгсэл, электрон байлдааны тоног төхөөрөмж, радарын систем, GPS саатуулагч, шөнийн харааны төхөөрөмжүүдийг нэмж өгөхөө зарлав.
Путин зэвсгийн нийлүүлэлтээ зогсоохыг уриалахын зэрэгцээ Украины зэвсэгт хүчнийг Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг зүүн Украин дахь хотуудыг бөмбөгдөж, дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутгасан тухай Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Түрэмгийлэл эхэлснээс хойш салан тусгаарлагчдын хяналтад байдаг бүс нутгуудын орон сууцны хороололд хэд хэдэн халдлага бүртгэгдсэн ч Украины мэдэлд байсан хотуудад Оросын зэвсэгт хүчин цохилт өгсөн хэмжээнд хүрээгүй ба орон сууцны хороололд халдлага үйлдсэн гэх хэргийг Украин үгүйсгэдэг.
Мөн Орос улс Украинтай яриа хэлэлцээр хийхэд нээлттэй гэдгийг Путин Макронтой ярих үеэр онцолжээ.
Харин Францын удирдагч утсаар ярихдаа Оросын түрэмгийллийн улмаас үүссэн дайныг зогсоохын тулд гал зогсоож, яриа хэлэлцээр хийхийг дахин уриалав. Мөн тэрээр Мариуполь хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхийг Путинээс хүссэн байна.
Елисей ордны мэдэгдэлд дурдсанаар Макрон Путинд хандан Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэн мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд туслахад бэлэн байгаагаа уламжилсан байна.
Түүнчлэн Макрон Украины Хар тэнгисийн боомтуудад тавьсан Оросын бүслэлтийг буулгахад туслахын тулд олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Ингэснээр Украин хүнсний экспортоо сэргээх боломжтой юм.
Эх сурвалж: BBC

#ОХУ, #Путин, #Украины дайн,