Хятадын нийслэл Бээжин хотод Ковид-19-ийн тархалтыг зогсоох ажлын хүрээнд 60 гаруй метроны буудал буюу нийт сүлжээний 15 орчим хувь, 158 автобусны чиглэлийг хаажээ. Эдгээр станц, чиглэлүүдийн ихэнх нь Бээжингийн дэгдэлтийн голомт болох Чаоян дүүрэгт байрладаг байна.

22 сая хүн амтай тус хотод сургууль, зоогийн газар, спорт заал, үзвэр үйлчилгээний газрууд, мөн эрсдэл өндөртэй бүс дэх зарим аж ахуйн нэгж, орон сууцны барилгуудыг хаажээ.

Бээжин дэх зарим орон сууцны хорооллын эргэн тойронд хоёр метр өндөр цэнхэр төмөр хашаа босгож, хаалган дээр нь “Зөвхөн орох боломжтой. Гарах боломжгүй” гэсэн бичиг хаджээ.

Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн 16 дүүргийн 12-т нь гурван шат бүхий ковидын шинжилгээний ажлыг зохион байгуулсан бол энэ долоо хоногт мөн дахин зохион байгуулж байна.

Энэ үеэр, Шанхай хотод хөл хорио үргэлжилсээр байна. Тус хотын иргэд сар гаруй хугацаанд хөл хорионд амьдарч байгаа юм.

Ням гарагаас эхлэн зарим оршин суугчдад хязгаарлалтын арга хэмжээг хөнгөвчилж, нэг өрхийн зөвхөн нэг гишүүнийг богино хугацаанд гадагш гарч, хүнсний дэлгүүр орохыг зөвшөөрсөн байна.

Урт удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио, хязгаарлалтууд нь иргэдийн дургүйцлийг өдөөж, олон нийтийн сүлжээнд уур бухимдлаа илэрхийлсээр байна.

Хятадын баримталж буй ковидыг устгах хатуу бодлого нь дотоодын хэрэглээ болон үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, дэлхийн гол нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, “Apple”, тансаг зэрэглэлийн брэндүүдийг удирддаг “Kering” компани, “Taco Bell”- эзэмшигч “Yum China” зэрэг олон улсын томоохон брэндүүдийн орлогыг бууруулж байна.

“Capital Economics”-ийн тооцоолсноор коронавирусийн халдвар Хятадын нийт үйлдвэрлэлийн 40 хувь, экспортын барааны 80 хувийг үйлдвэрлэдэг бүс нутагт тархсан байна.

Хятадын хатуу бодлого, хязгаарлалтын улмаас олон улсын худалдаа мөн тасалджээ. Канадын “Royal” банкны шинжээчдийн хийсэн судалгаагаар дэлхийн чингэлэг хөлөг онгоцны тавны нэг орчим нь боомтуудад гацсан байдалтай байна.

Шанхайн боомт дээр 344 хөлөг онгоц ачаа буулгах зогсоол хүлээж байгаа нь өнгөрсөн сарынхаас 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад дахь агуулахаас АНУ-ын агуулах руу ямар ч зүйлийг тээвэрлэхэд ердийнхөөс 74 хоног илүү хугацаа шаардагдаж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #бээжин, #Коронавирус,